Улсын тэргүүний лаборатори ЕБ-ийн 4-р сургууль дээр үндэсний монгол бичгийн “бийрэн бичлэг”-ийн танхим үүд хаалгаа нээлээ

2017-11-16 16:43:58 | 7350 | 0


        Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори ЕБ-ийн 4-р сургууль дээр үндэсний монгол бичгийн “бийрэн бичлэг”-ийн танхим үүд хаалгаа нээлээ.
   Тус танхим нь ардын боловсролын тэргүүний ажилтан, монгол хэл бичгийн багш Р.Алтанхүүгийн санаачилгаар бий болжээ. Тэрээр үндэсний хэл бичгийнхээ нандин уламжлалыг хадгалах, хүүхдүүдэд уламжлуулах, түгээн дэлгэрлүүлэх зорилгоор энэхүү танхимыг нээжээ. Бийрэн бичлэг нь өөрийн гэсэн онцлог чанартай, зориулалтын муутуу цаас, бийр, будаг хэрэглэн бичдэг. Мөн эдгээр нь төгс нийцсэний улмаас гоё харагдах нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Тус танхимыг хэрхэн нээх болсон тухайгаа тэрээр ийн ярилаа. “Би Корпусын сургууль дээр болсон сургалтанд оролцож ирээд сургуулийнхаа хүрээнд бийрэн бичлэгийн клубыг ажиллуулах санаа төрсөн юм. Тэгээд өнгөрсөн оны 5 сараас эхлэн хичээллүүлсэн. Хүүхдүүд маань зуны амралтаараа гэртээ сайн давтаад улам бататгаад иржээ.      Тэгээд саяхан шинэ кабинетаа байгуулья гэж шийдээд сургуулийн захиргаандаа санал тавихад маш их дэмжиж хүлээн авсан. Сургуулийн захиргаа маань цааш нь сумын Засаг даргад уламжлаад шат шатанд дэмжлэг авсанаар манай кабинет амжилттай үүд хаалгаа нээлээ. Бид сая 7 хоногийнхоо амралтаар өдөр шөнөгүй ажиллаж байгаад бүтээлүүдээ байрлуулж танхимаа бэлтгэсэн. Бийрэн бичлэг нь харьцангуй крилл бичгээ бодвол их тэвчээр, ур дүй, ухаан зарж, бие, сэтгэл, оюун гурваа төвлөрүүлж бичдэг онцлогтой. Аль нэг нь алдагдах юм бол бийрэн бичлэг биш болдог. Үнэхээр бодлоо төвлөрүүлээд яг зөв суугаад бийр, бэхээ зөв бариад, тохируулаад бичих юм бол бийрэн бичлэгийн ур чадвар, нарийн мэдрэмж харагддаг” гэлээ.
     Бийрэн бичлэг нь нэг талаас монгол бичиг, нөгөө талаас урлаг аж. Иймээс хүүхдүүд маш их сонирхонажил болгох хариуцлагатай, хүндхэн үүргийг өгчээ. Энэхүү бичлэгийг бичихэд зориулалтын материал нэн шаардлагатай байлаг байна. Иймээс санхүүгийн асуудал ч яригдах юм. Анхны налаа асаах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн сумын Засаг дарга Т.Гантулгад тэрээр талархаж буйгаа илэрхийллээ.

     8б ангийн сурагч н.Нандин-Эрдэнэ “энэ уран бичлэгээр бичихэд хүнийг маш их тайвшруулдаг юм шиг надад санагддаг. Дээр нь их анхаарал төвлөрүүлдэг, тэвчээртэй сууж сургахад нөлөөлдөг, зан харилцааны хувьд их өөрчлөлт гардаг юм билээ. Би монгол хэл гэдэг шүлгээрээ бүтээл хийсэн” гэлээ. Мөн сургуулийн 9б ангийн сурагч н.Ариунжаргал “Би уран бичмэлд яваад хоёр сар болж байна. Бийрэн бичлэг бичиж сурах нь хүний оюун ухаан задарч, гарын ур дүй чадвар сайжирдаг юм байна. Энэ бийрэн бичлэгээрээ том зүйл хийж чадахгүй ч гэсэн гэрийнхээ хойморт монглоынхоо өв соёлыг үлдээх нь илүү сайхан гэж боддог. Мөн ухаанаа уралдуулж, тунгаан бичдэг оюуны их том хөрөнгө оруулалт болж өгдөг учраас би маш их дуртай” гэлээ.
 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна