Энэ жилийн “Дэлхийн стандартын өдөр”-ийг Сэлэнгэ аймаг “Стандарт нь хотыг илүү ухаалаг болгоно” уриатайгаар Мандал суманд тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлгэрэнгүй
Ардын сургуулийн алтан босгыг алхан орсон тэр мөчөөс хойш бүжгийн дугуйлангаар өнөөдрийг хүртэл хичээллэж, тус бүжгийн дугуйлангийн “Эрдэнэс-2”, “Эрдэнэс-3” хамтлагуудад 12 дахь жилдээ бүжиглэж байгаа сурагч бол Мандал сумын Түнхэл тосгоны Баатар ван С.Наваан-Юндэнгийн нэрэмжит 12-р жилийн 5-р бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч Эрдэнэбаярын Итгэлт билээ. Дэлгэрэнгүй
Тэргэнцэртэй хүүгээ аваад эмнэлэг ороход тэтгэврийн насны бидэнд маш хүндрэлтэй байдаг. Би байнгын асаргаатай, хэвтрийн хүн хардаг. Бид олон жил энэ бэрхшээлийг даван туулж байна. Манай улс, аймаг, сум орон нутагт, хаана ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан, тэдний нөхцөл байдлыг хангасан үйлчилгээний газар, албан байгууллага, зам талбай гэж нэгээхэн ч үгүй хэмээн Мандал сумын иргэн Маахүүгийн Эрдэнэчимэг өөрт тохиолдож буй бэрхшээлээ учирлан хэлнэ. Дэлгэрэнгүй
Мандалын Улаан Загалмайн хороо 2002 онд Хараагийн Улаан Загалмай хороо нэртэйгээр эхлэн байгуулагдсан түүхтэй. Үүнээс хойш 7 жил ажил үйлчилгээ явуулж байтал 2008 оны эцсээр гэнэтийн байдлаар татан буугдсан билээ. 2016 оны 1-р сараас Мандалын Улаан Загалмайн Хороо нэртэйгээр дахин сэргээгдэн ажиллаж байна Дэлгэрэнгүй
“Миний сайхан Мандал сум” сэдэв дор сумынхаа түүх, соёлыг сурталчлан таниулах үзэсгэлэн, өдөрлөгийн арга хэмжээ 10-р сарын 28-ны өдөр Мандал суманд боллоо. Өдөрлөг нь Мандал сумын түүх, соёл, төр нийгмийн зүтгэлтнүүдийг алдаршуулах, соёлын шилдэг өвийг хадгалан хамгаалагч байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийг тодруулан шалгаруулж, урамшуулах зорилгоор зохион байгуулагдаж байлаа. Энэ арга хэмжээг Мандал сумын нийтийн номын сан санаачлан 2 дахь жилдээ явуулж байгаа бөгө Дэлгэрэнгүй
Сэлэнгэ аймгийн Баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт Мандал суманд зохион байгуулагдлаа Монгол Улсын Баялаг бүтээгчдийг дэмжих Масс агентлаг, Аж үйлдвэрийн яам, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Мандал сумын ЗДТГ-тай хамтран Сэлэнгэ аймгийн Баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт зөвлөгөөнийг Мандал суманд зохион байгууллаа. Дэлгэрэнгүй
Сэлэнгэ аймгийн Хилийн ангиудад 4 агт бэлэглэлээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ой тайгын бүсийн хил хамгаалах туслах хүчний нэгдсэн зөвлөгөөнөөс гаргасан уриалгын дагуу Сэлэнгэ аймгийн хилийн 0101 болон 0243 дугаар ангийн хилийн салбаруудыг унаажуулах ажлын хүрээнд “Нэг баг-Нэг агт” аянд Мандал сумын 3-р багийн малчин Алтангэрэлийн Батбаатар, Хэрх 4-р багийн малчин Лувсансодномын Гансүх, Тарни 8-р багийн малчин Дүгэргаравын Батзориг, Баян-А Дэлгэрэнгүй
Мандалын охид авъяас чадвар, гоо үзэмж, оюун ухаанаараа уралдсанаас Б.Төгсцэцэг тэргүүллээ Мандал сумын ЕБС-уудын дунд жил бүр уламжлал болгон явагддаг Гоо охин тэмцээн 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 1995 оноос өнөөг хүртэл тасралтгүй зохион байгуулагдсан тус тэмцээний 20 дахь жилд үзэсгэлэнт 14 охид авъяас чадвар, гоо үзэмж, оюун ухаанаараа уралдсанаас тэргүүн байранд Б.Төгсцэцэг, тэргүүн дэд байранд Г.Анударь, 3-р байранд Б.Бөрт Дэлгэрэнгүй
Түнхэлчүүд хурдны галт тэргээр зорчиж байна Мандал сумын Түнхэл тосгоны иргэд Улаанбаатар, Зүүнхараагийн чиглэлд орчин үеийн хурдны галт тэрэг “RaillBus”-аар энэ сарын нэгнээс эхлэн аялдаг болжээ. Ингээд та бүхэнд аяллын цагийн хуваарь болон үнэ тарифийг хүргэж байна. Дэлгэрэнгүй
Тосгодын нөхөрсөг уулзалт Сэлэнгэ аймгийн 6 тосгодын нөхөрсөг уулзалт жил бүр уламжлал болон зохион байгуулагдаад 5 жилийг өнгөрөөжээ. Энэ жилийн уулзалт Мандал сумын Хэрх тосгонд 2015 оны 07 сарын 28-30ны өдрүүдэд болж өнгөрсөн. Энэ жилийн уулзалт уралдаан тэмцээнд 1-р байр Хэрх тосгон, 2-р байр Рашаант тосгон, 3-р байр Түнхэл тосгод тус тус орсон байна. Нөхөрсөг уулкалтын гол зорилго нь төрийн албан хаагчид харилцан туршлага солилцох санал бодлоо хува Дэлгэрэнгүй