Хушаат сумын Засаг дарга Батшүүлэгийн Атартулгатай манай сурвалжлагч уулзаж цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. -Сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалт гээд цаг үеийн ажил хэр хангагдсан бэ? -Засгийн газар болон аймгийн Засаг даргын өгсөн албан даалгаврын дагуу сум, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулаад дуусаж байна. Манай сумын хувьд төсөвт байгуулагынхаа халаалтын бэлтгэл ажлыг бүгдийг хийгээд дууссан. МАА-н чиглэлийн х Дэлгэрэнгүй
МАН-ын Ахмадын хорооноос “Одонгоо зүүцгээе” сэдэвт бахархлын баярын ажиллагааг зохион байгууллаа. Тус баярт Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг анхан шатны МАН-ын 54 үүрээс төлөөлөл ирж хуран цагларсан энэ баярт арга хэмжээ Сэлэнгэ аймгийн Хушаат суманд зохион байгуулагдлаа. Ингээд Сэлэнгэ аймгийн МАН-ын Хорооны дэргэдэх Ахмадын хорооны дарга Б.Бадарчийн яриаг хүргэж байна. Дэлгэрэнгүй
Хушаат сумын ЕБС-ийн тогооч Мөнхнасангийн Мартбаяр сургуулийнхаа тогоочоор 12 дахь жилдээ ажиллаж байна. Тэр хүүхдүүддээ өдөр бүр шинэ, сайхан амттай, эрүүл, зөв хоол бэлтгэн өгөхийн төлөө ажилладаг. Сурагчид, бяцхан зургаан настнууд, бас дотуур байрны байнгын үйлчлүүлэгч хүүхдүүд нь “Тогооч эгчдээ баярлалаа, хоол сайхан амттай байсан шүү” гэж хэлэх бүрт урам орж, улам л сйахан хоол хийхийг эрэлхийлнэ. Мартбаяр ажил амьдралынхаа талаар ийнхүү өгүүллээ. Дэлгэрэнгүй
Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төмсний үрийн аж ахуй үйл ажиллагаагаа эрхэлдэг юм. Тус “Элит үр” ХХК нь төмсний төрөлжсөн аж ахуй бөгөөд монгол оронд тариалж байгаа төмсний үрийг дангаараа үйлдвэрлэдгээрэ онцлогтой билээ. Ингээд тус компанийн захирал С.Нямжавтай “Ургацын баяр”-ынх нь үеэр уулзаж ажил үйлсээс нь сонирхлоо. Дэлгэрэнгүй
Голын өндөр” ХХК-ийн захирал Ч.Пүрэвсүрэн: Аавынхаа захиасыг ажил, амьдралынхаа нэгэн шугам болгож яваа энэ залууг Чимидийн Пүрэвсүрэн гэх. Өврийн сайхан хангай нутагт төрж өссөн тэрээр хүй дарж цөглөсөн нутгийнхаа уулсын нэрээр “Голын Өндөр” хэмээн компаниа нэрлэж, өгөөж баян Сэлэнгэ сайхан нутагтаа суурьшин ажил амьдралын түүхээ эхэлснээс хойш эдүгээ 26 жил өнгөрчээ. Дэлгэрэнгүй
Сэлэнгэ аймгийн Хушаат сум энэ жил 14508 га-гаас 35009 тн буюу 1 га-гаас 24.1 цн ургац хураан авсан үзүүлэлт нь аймгийн төдийгүй улсын хэмжээнд тэргүүлсэн түүхэн үйл явдал болж байна. Энэхүү түүхэн амжилтын эзэд болсон Хушаатын тариаланчид “Ургацын баяр”-аа оны өмнөхөн өргөн дэлгэр тэмдэглэлээ. Дэлгэрэнгүй