ЧАНАРЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ

2019-10-22 07:09:31 | 17 | 0


 

Төв аймгийн ЗДТГ чанарын менежментийг найман сарын дотор таван үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж, төрийн үйлчилгээндээ ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авлаа.

Төв аймгийн ЗДТГ-т чанарын менежментийн тогтолцоо-ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэх 3 талт гэрээнд энэ оны хоёрдугаар сард ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Хангай, Мерит төслийн захирал Женифер Адамс нар гарын үсэг зурсан тухай бид  өмнө нь мэдээлсэн.

Аймгийн ЗДТГ үйлчилгээндээ чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015-ыг шат дараатай амжилттай нэвтрүүлснээр төрийн үйлчилгээ шинэ шатанд гарч байгаа ажээ.

Олон улсын стандартыг байгууллагадаа нэвтрүүлснээр чанартай, олон улсад нээлттэй болох эхлэл тавигдана хэмээн Канадын "Мерит" төслийн захирал Женифер Адамс хэлж байсан юм.

Чанарын стандартыг ЗДТГ-т нэвтрүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Канад улсын "Мерит" төслөөс санхүүжүүлж,  Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтарч ажиллажээ. 

Чанарын менежментийн тогтолцоо-ISO 9001:2015 стандартыг аймгуудаас Сэлэнгэ аймаг хамгийн түрүүнд ажилдаа нэвтрүүлсэн бол өнөөдөр Төв аймаг олон улсын стандарттай хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.

ISO 9001:2015 стандарт нь 100 гаруй жилийн түүхтэй менежмент ажээ. 

 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна