ЗАЛУУЧУУДЫН ФОРУМ БОЛСОН

2019-10-22 07:27:11 | 20 | 0


“Tөв+2030” бизнес эрхлэгч залуучуудын форумыг анх удаа энэ сарын 21-22-нд Төв аймгийн Зуунмод сумын “Хүүхэд залуучуудын ордон”-нд зохион явуулахаар товложээ.

Форумын зорилго нь Төв аймгийн бизнес эрхлэгч залуучуудыг нэгтгэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй бодлого хөтөлбөрийг сайжруулахад чиглэж байгаа ажээ.

Төв аймгаас гаралтай томоохон аж ахуйн нэгж байгууллагууд болон бизнес эрхлэгч нутгийн залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого барьж, аймгийн ЗДТГ, залуучуудын хөгжлийн төв, "Төв аймгийн залуус" ТББ санаачлан, ХАА-н газар, ХХҮГ, Биеийн тамир, Спортын газар, Төрийн банктай хамтран уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Бизнес эрхлэгч залуучуудыг өргөн хүрээтэй оролцуулах үүднээс цахимаар бүртгэл явуулж байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна