Сувилагч хүн өөрөө өвдсөн юм шиг бусдын шаналлыг хамт үүрч байдаг

2015-05-15 02:42:03 | 959 | 1


        Эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэдэг  сувилагч, тусгай , дунд мэргэжилтэнүүд олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан  хэд хоногийн өмнө анхдугаар чуулганаа зохион байгуулж, хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг улам сайжруулах арга замыг хэлэлцсэнтэй холбогдуулан ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн  хэлтсийнСувилахуйн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн,сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй, олон улсын сувилахуйн удирдлагаар мэргэшсэн, Б.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

Юун түрүүнд таньд олон улсынСувилагчдын баярын мэнд хүргье.

    Баярлалаа. Төв аймгийн эрүүл мэндийн салбарынхаа бүх сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ танай сониноор дамжуулан ОУСӨдрийн мэндийг дэвшүүлье.

Саяхан эрүүл мэндийн салбарын сувилагч, тусгай  мэргэжилтнүүдийн анхдугаар чуулган боллоо. Анхдугаар чуулганы сонин сайхнаас хуваалцана уу?

         Аймгийн хэмжээнд анх удаагаа “Сувилагч тусгай, мэргэжилтнүүдийн анхдугаар чуулган”  5-р сарын 6-нд  амжилттай болж өндөрлөлөө. Аймгийн Засаг дарга, ЗДТГазар, Дэлхийн Зөн Монгол ОУБайгууллагын Төв ОНХХөтөлбөрийн дэмжлэгтэйгээр манай аймгийнөнцөг булан бүрээс өрх, сумдын эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа,ажиллаж байсан ахмад сувилагч тусгай мэргэжилтнүүдээс  ажил үйлсээрээ шалгарсан  200 төлөөлөгч уригдан оролцсон. Бид салбарынхаа “Сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратеги”-ийн хэрэгжилтийг дүгнэн ярилцаж,  алдаа оноогоо хэлэлцэн, цаашид тулгамдсан асуудлаа тодорхойлон, уриалга гаргаад байна.

Сувилагч хүн гэж таныхаар ямар хүнийг хэлэх вэ?

          Дэлхийн боловсролын холбооноос хийсэн судалгаагаар сувилагчийн мэргэжил дэлхийн хамгийн хэрэгцээтэй 100 мэргэжлийн хоёрт орсон. Энэ нь хүн бүр аль болохоор өвдөхгүй байх, эрүүл аж төрөхийг хүсэхээс гадна, өвчний хөнгөн хэлбэрийн үед сувилагчийн асаргаа, сувилгаагааг байнга хүсч  байдагтай  холбоотойюм. Энэ мэргэжил хамгийн энэрэнгүй, хамгийн олон талын мэдлэг, ур чадварыг шаарддаг бөгөөд   эрүүл мэндийн салбарт ажиллагсадын ажлын 70 гаруй хувийг гүйцэтгэдэг.

       Сувилагч  хүн   хамгийн хүнд нөхцөлд ажилладаг, хамгийн сайн туслагч, анагаагч, судлаач, зөвлөгч, багш, эрүүл мэндийн ажилтан, сэтгэлийг  ойлгон дэмжигч,сэтгэл зүйч, урам дэм өгөгч , асран хамгаалагч зэрэг маш олон мэргэжлийн цогцийг өөртөө бий болгодгоороо онцлогтойюм.

       Олон улс  сувилагчдын өдрийг 1965 оноос, манай улс 1995 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлсэн.Гэхдээ  бид баярхөөр  гэхээсээ илүүтэй  тодорхой  уриалаг дэвшүүлж,  сувилахуйн тусламж үйлчилгээнд  тулгамдсан асуудлыг  шийдэх нөр их ажлын өдөр болгосоор ирсэн.

Өнөө үед бүхий л салбар орчин үеийн дэвшилтэт технологийг ашигладаг болж. Эрүүл мэндийн салбар тэр дундаа та бүхний ажил үйлст тус дэм болох ямар багаж, тоног шинээр  ашиглагдаж байна вэ?

       Олон улсын түвшинд эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийг сувилахад чиглэсэн,биеийн байдлыг нь зөв үнэлэх  багаж хэрэгслүүдийг  хэрэглэдэг. Манай улс  багаж тоног төхөөрөмжийн хувьд харьцангүй хоцрогдсон, цөөн хэдэн сувилахуйн хэрэгслийг эс тооцвол,орчин үеийн сувилахуй тусламж үйлчилгээний  түвшиндхараахан  хүрээгүй байна.

Чуулганы үеэр эрүүл мэндийн газрын дарга ярихдаа тус салбарын хүнд хүчир бүхнийг сувилагч, тусгай мэргэжилтэнүүд үүрч явдагийг хэлж байсан. Өнөөдөр та бүхний ажилд тулгарч буй бэрхшээл саад, за мөн ололттой давуу чанаруудаас дурьдвал?

Манай сувилагч, тусгай мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний 60-70 %-ийг үүрдэг, хүнд эмчлүүлэгчидтэй 24 цагийн турш хамт байж, тэдний  өвчин зовлонг өөрөө өвдөж зовсонюм  шиг  сэтгэл зүрхээрээ мэдэрч байдаг.Сэтгэл зүйн асар их тэвчээрийг өөрөөсөө гаргадаг боловч олон улсын жишгээс маш доогуур нэр хүнд, цалин хангамжтайбайдагт харамдаг.  Ажлын ачаалал их, гүйцэтгэж буй ажлын үнэлэмж  хэт доогуур тогтоогдсоноос авч байгаа цалин  амьдралд хүрэлцдэггүй. Гэвч манай сувилагч, тусгай мэргэжилтнүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж, цалинхөлсөө  гололгүй үйлчлүүлэгчдийнхээ төлөө чин сэтгэлээсээ ажилласаар байна.

Төр, хувийн хэвшлийн олон эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт ажиллаж буй сувилагчдийн мэдлэг, ур чадварт хараа хяналт тавьдаг болов уу?

        Аймгийн эрүүл мэндийн салбарт төр,хувийн хэвшлийнолон байгууллага  ажилладаг. Тэнд ажиллаж байгаа сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн үзүүлж буй тусламж үйлчилгээ, мэдлэг,  ур чадварт байнга хяналт үнэлгээ хийж, зөвлөн  тусалдаг. Мөн  мэдлэг ур чадвар сайжруулах олон талт арга хэмжээг зохион байгуулахаас гадна төгсөлтийн дараах сургалтанд  хамруулан ажиллаж байна.

Энэ жилийн сувилахуйн алдартнуудыг нэрлэвэл?

        Нэгдсэн эмнэлгийн  Сувилахуйн алба 2001 оноос хойш уламжлал болгон сувилагч тусгай мэргэжилтнүүдийнхээ  мэргэжлийг сурталчлах, алдаршуулан урам  хайрлах зорилгоор зохион байгуулдаг маш сайхан арга хэмжээ. Бид салбарынхаа энэ оны  алдартнуудыг  нэгдсэн эмнэлэг, өрх, сумд, хувийн хэвшлийн байгууллагуудаас сонгон авч, 12 хүнийг тодруулсан.

Ер нь эрүүл мэндийн салбарыг аймаг орон нутгаас хэр анхаарч  байна?

     Орон нутгийн удирдлагууд манай  салбарыг анхааран үзсээр ирсэн.Энэ жилийн  анхдугаар чуулганыг санаачлан, дэмжин оролцсонд талархаж буйгаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.  

Боловсон хүчний хувьд  хэр байдаг вэ?

         Ерөнхийдөө манай аймагт сувилагчийн хангалт 90 гаруй  хувьтай байна. Сувилагчдын насжилт өндөрсөж, залуу хүмүүс  цөөн тоогоор ирж байгаагаас  хүний нөөцийн хомсдолд орж байна. Сувилагч, тусгай мэргэжлээр суралцан төгсөж байгаа боловч мэргэжлээрээ тэр бүр тогтвортой ажиллахгүй байна. Уг нь бол эмчилгээ, сувилгаа хоёр нэг түвшинд үнэлэгдэх ёстой ч амьдрал дээр сувилагч хүн эмчийн туслах гэсэн үзэл хэвээр байгаагаас шинэ боловсон хүчнүүд нэгээс хоёр жил ажиллаад өөр /нийгэмд нэр хүндтэй/ мэргэжил сонгох нь элбэг тохиолддог. Иймд БСШУЯ сувилагч, тусгай, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоондоо өөрчлөлт оруулж, бакалавр боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд түлхүү анхаарч асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсдэг.

        Сувилахуйн салбарын дийлэнх нь сум орон нутагт ажилладаг. Эдгээр хүмүүст чухам  ямар  тусламж дэмждэг үгүйлэгдэж байдаг  бол?

Эдгээр хүмүүст   эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл бүрэн бүрдээгүй. Тэдний ажлын ачаалал их, нэг сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоо олон, шөнийн цагийн нэмэгдэл олгогддоггүй, боловсон хүчин  дутагдалтай зэрэг олон хүндрэлүүд байдгаас гадна   ЭМСЯ-аас  MNS5095-2013 стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын  асуудлыг аймаг бүрийн төсөвт стандартад нийцүүлэн суулгаж өгөх хэрэгтэй байна.

Зарим  иргэд ялангуяа малчид сумын төвөөс зайдуу, тархан суурьшдаг. Тэдэнд хүрч очиход хүндрэл бэрхшээл тулгардаг болов уу ?

          Эрүүл мэндийн төвийг үйлчилж байгаа хүн амаар нь гурван  зэрэглэлд хуваадаг. Манай  төвүүдойролцоогоор 1561-6823 хүн амд үйлчилж байна.Тархан суурьшсан иргэдэд хүрч очиход мэдээж олон бэршхэл тулгардаг. Хамгийн наад зах нь    унаа, тэрэгний зардал төсөвт хангалттай суудаггүйгээс тусламж үйлчилгээ оройтох, очиж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд байнга гардаг.

      Салбар бүрт жишиг гэсэн тодотгол бий болж байна. Танай салбар хэзээ  жишиг эрүүл  мэндийн төвтэй  болох  вэ?

             Манай аймаг  Лүн сумыг жишиг болгохоор төлөвлөн ажиллаж байгаа. Үүнтэй уялдаад тус  сумын эрүүл мэндийн төвийг жишиг болгохоорзорьж байна. Иймд бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээн дээр түлхүү анхаарч, стандарт, удирдамж мөрдөлтөнд   илүүтэй  анхааран зөвлөн тусалж  байна. Гол нь тусламж үйлчилгээний чанар чухалучраас  энэ оныг  “Анхан шатны тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах”жилболгон зарласан.

Заавал төсөв мөнгө гэлтгүй юмханаар юм хийх сэдэл  аль ч салбарт байх ёстой юм шиг. Танай салбарт ийм хандлага байдаг уу?

              Манай салбарынхан  хэзээ ч мөнгөгүй гээд зүгээр  сууж байгаагүй.

         Сувилахуйн алба, багууд  жил бүрийн урианы зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө өөрсдийн нөөц бололцоог ашиглан,хэдий  цалинхөлс   бага ч гэлээ   хүүхдийнхээ талхны мөнгөнөөс илүүчлээд ч болов   үйлчлүүлэгчдийн ая, тухыг хангахыг зорин ажилладаг. Бидний зарцуулсан  мөнгийг тооцвол харьцангүй ихтоо гарах байх шүү. /инээв/

 Сувилахуйн салбарынханы 2015 оны зорилго зорилтоос хуваалцана уу?

Сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратеги 2012-2016 онд хэрэгжиж дуусна. Огт хэрэгжиж чадахгүй байгаа заалтууд нь салбарын хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд хөрөнгө санхүү шаардсан асуудлууд байгаа. Жишээ нь: Сувилахуйн тусламж үйлчилгээний иж бүрдлээр тоноглогдсон тэргэнцрээр бүрэн  хангагдаагүй. Мөн компьютерээр  хангагдаж сүлжээнд холбогдсон сувилагчийн ажлын байр хангалтгүй байна. Сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд орчин үеийн эмнэл зүйн сургалтын шинэ арга зүйг эзэмшүүлэх стандарт өвчтөн, электрон модель, муляж, аудио-визуал ба мультимедиа бичлэг зэрэг  технологиуд бидний  өдөр тутмын ажилд  үгүйлэгдэж байна.

Эзэмшсэн мэргэжлээ бүрэн дүүрэн ашиглахад оргил, хязгаар гэж байдаг. Сувилагч хүний хамгийн том шагнал юу юм болоо?

              Үйлчлүүлэгчдын сэтгэл ханамжаар бидний амжилт хэмжигддэг. Тэд  бидний тусламж үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна. Чухам тэр л сэтгэл бидэнд өгч байгаахамгийн том  шагнал юмдаа.

Бидний ярилцлага ийнхүү өндөрлөж байна. Манай сонинны зочны хойморт уригдан ирж, халуун дотно яриа өрнүүлсэнд баярлалаа. Сүүлийн хоромыг таньд үлдээе.

           Баярлалаа та бүхэнд.Танай сонины хамт олонд ажлын өндөр амжилтыг  хүсэн ерөөе. Мөн мэргэжил  нэгт нөхөддөө Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргээд амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна