Орон нутгийн нөхөрлөлүүд гадна дотны төсөл хөтөлбөрт хамрагдах боломж маш их байдаг

2015-06-05 08:26:54 | 616 | 0


           Байгаль орчин, ногоон  хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган”-ыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Чуулганд манай аймгийн төлөөлөгчдийг ахалж оролцсон Төв аймгийн Байгаль орчны газрын дарга Ж.Батцэнгэлтэй ярилцаж чуулганы тухай болон орон нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагч, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сонины уншигчдад байгууллагынхаа талаар мөн аймаг сумдад ажиллаж байгаа бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулна уу.

Манай байгууллага нь Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр батлагдаж гарсан хууль тогтоомж, стандарт, хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг төвдөө 8 мэргэжилтэн, 14 суманд 35 байгаль хамгаалагч, 27 сумын БОХ-ын улсын байцаагч, 2 суманд сум дундын ойн ангийн дарга, мэргэжилтэн, 3 үйлчилгээний ажилтантайгаар зохион байгуулж байна.

БОАЖГазар нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар үүрэг хариуцлага хүлээж, аймгийн удирдлагыг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тал бүрийн шуурхай мэдээллээр ханган гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.

-Саяхан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас   байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг зохион байгууллаа.

-“Байгаль хамгаалах нөхөрлөлийн үндэсний чуулган”-д 21 аймгийн нөхөрлөлийн гишүүдийн төлөөлөл 800 гишүүн оролцож тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж туршлага солилцлоо.

Чуулганд оролцож байгаа нөхөрлөлүүдийн төлөөллийн зүгээс хэд, хэдэн асуудлыг салбарын яамандаа хандан тавилаа. Тухайлбал, нөхөрлөлийн гишүүнд байгаль хамгаалагчтай дүйх хэмжээний эрх мэдэл олгож, хууль бусаар мод огтолж байгаа, мөн ан агнахыг завдсан иргэнд торгууль ногдуулдаг болох. Ингэхгүй бол нөхөрлөлийн гишүүн хууль бус үйлдэлтэй таарахад байгаль хамгаалагчийг дуудаж, ирүүлэх гэсээр байтал тухайн этгээд явж, цаг алддаг байна.

Мөн байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувийг байгаль нөхөн сэргээхэд зарцуулдаг болох. Одоо бол дээрх татвараар дамжиж тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрдөг ч зөвхөн төрийн албан хаагч нарын цалинг тавихад зориулагддаг.

Одоо бол зөвхөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн тусламжтайгаар зооно татдаг аж. Нөхөрлөлүүд өөрийн хөрөнгөөр зооно татах гэхээр хөрөнгө мөнгө дутагддаг.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгож байгаа бага хүүтэй, урт хугацаат зээлийг нөхөрлөлд олгодог болох зэрэг төлөөлөгчдөөс орон нутгийн чанартай саналууд багагүй гарсан. Тэр болгоныг энд дурьдвал барагдахгүй байх л даа.

-Байгаль хамгаалах нөхөрлөлийг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ. Тухайн орон нутгийн бус, тогтвор суурьшилтай амьдардаггүй хүмүүс нөхөрлөл үүсгээд явж байх тохиолдол байх юм.

“Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-д нөхөрлөл байгуулахад нөхөрлөлийн нийт гишүүдийн 20-оос дээшгүй хувь нь тухайн орон нутгийн хаъялалгүй байж болно гэж заасан байдаг.

-Нөхөрлөлүүд  албан ёсны гэрчилгээ, бичиг баримтгүйн улмаас төсөл хөтөлбөрт хамрагдаж, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж чаддаггүй гэж байсан. Орон нутагтаа энэ асуудлыг шийдвэрлэх боломж нөхцөл бий болов уу?

- Байгаль хамгаалах нөхөрлөл байгуулах хүсэлтэй иргэд багийн ИНХ-р эзэмшхийг хүссэн газар гишүүдийн нэрс зэрэг асуудлыг хэлэлцүүлж шийдсэний үндсэн дээр сумын ИТХ-р хэлэлцүүлэн батлуулж Сумын Засаг дарга нөхөрлөлийн гэрчилгээг олгон албан ёсоор нөхөрлөл байгуулдаг.  Үүний дараа сумын Засаг дарга, сумын Байгаль Орчны Хяналтын Улсын Байцаагч, тухайн нөхөрлөлийн ахлагч нар гурвалсан гэрээ байгуулан хамтран ажилладаг бөгөөд орон нутгийн нөхөрлөлүүдэд гадна дотны төсөл хөтөлбөрт хамрагдах боломж маш их байдаг.

-Зарим тохиолдолд нөхөрлөлүүд гэрээгээ зөрчиж, эзэмшиж авсан ойн сан бүхий нутаг дэвсгэрээ хараа хяналтгүй орхисоноос Мөнгөнморьт  суманд  хууль бус мод бэлтгэх, самар түүх тохиолдол цөөнгүй гарсан. Гэрээнийхээ дагуу хариуцлагатай, сэтгэлтэй ажиллаагүй нөхөрлөлүүдэд ямар торгууль ногдуулдаг вэ?

- Энэ тохиолдолд тухайн нөхөрлөлтэй байгуулсан гэрээг цуцалж, нөхөрлөлийг татан буулгах бөгөөд хууль бусаар байгалийн нөөц ашигласан иргэнийг тухайн сумын Байгаль Орчны Хяналтын Улсын Байцаагч холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль ноогдуулж, арга хэмжээ тооцон ажиллана.

-2012 онд батлагдсан “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн биелэлтийг чуулганд оролцогчид хангалтгүй хэмээн дүгнэж байсан. Учир нь эдгээр төлбөр, тооцоог цалин хөлс, унаа машины шатахуун зэрэг урсгал зардалд зарцуулдаг гэж байсан. Манай аймгийн хувьд хуульд заасны дагуу захиран зарцуулж чаддаг болов уу?

- “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-д заасны дагуу уг орлогыг Байгаль хамгаалах санд төвлөрүүлэн байгаль орчныг хамгаалах, ой ус ургамал ан амьтныг хамгаалах нөхөн сэргээх ажилд зарцуулан ажилладаг.

- Манай улсын зүүн гурван аймагт гал түймэр гарч, ихээхэн хэмжээний хохирол  үүссэн. Хаврын хуурайшилттай цагт хаана ч гарч болзошгүй юм. Гал түймэртэй тэмцэх ажилд байгаль хамгаалах нөхөрлөлүүд хэрхэн хамтардаг бол?

- Хаврын хуурайшилтын үеэр жил бүр сумдын Засаг даргын гаргасан захирамжын дагуу нөхөрлөл бүр өөрийн хаиуцан ажилладаг газар нутагт урамшуулалт морин эргүүл тогтмол томилон ажиллуулдаг.

- Төв аймгийн Аргалант сумын “Жаргалант”, “Оргилуун сүү”, Баяндэлгэр сумын “Шарбулаг”, “Хэрлэн” зэрэг нөхөрлөлүүдэд тарвагатай нутгийг эзэмшүүлж хамгаалах ажлыг зохион байгуулснаар тарваганы хууль бус агналтыг хязгаарлах, тогтвортой өсөх нөхцлийг бүрдүүлсэн хэмээн анхдугаар чуулагын үеэр сайшааж байсан. Энэ ажлыг улам бүр өргөжүүлж, нутаг нутагт ховордож байгаа ургамал, амьтныг хамгаалах өсгөн үржүүлэх боломж байгаа болов уу?

- Мэдээж ан амьтан хамгаалах өсгөн үржүүлэх нөхөрлөлүүдийг байгуулан ан амьтныг хамгаалан тоо толгойг нэмэгдүүлэх боломжтой.

-Нөхөрлөлүүд хууль бус үйл ажиллагааг газар дээр нь таслан зогсооход тэдний хууль эрх  зүйн чадамж хангалтгүй байдаг. Байгаль хамгаалагчтай дүйх хэмжээний эрх мэдэлтэй болговол нөхөрлөлүүдийн ажлын үр дүн илүүтэй нэмэгдэх юм шиг санагдаж байна.

- БОАЖСайдын 2010 оны А/115 дугаар тушаалын дагуу нөхөрлөлийн гишүүдийг өөрийн хүсэлтээр идэвхтэн байгаль хамгаалагчаар томилон ажиллуулдаг бөгөөд уг тушаалыг 2014 оны А/110 дугаар тушаалаар шинэчлэн найруулж сумын Засаг дарга нэг, аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газрын дарга гурван идэвхтэн байгаль хамгаалагчдыг жил тутам ажлын хариуцлага, үр дүнг үндэслэн урамшуулна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна