Иргэд байнгын цалинтай ажлын байр хүсч байна

2016-03-07 02:11:44 | 438 | 0


Зуунмод суманд 300 гаруй бүртгэлтэй,ажил идэвхтэй хайгч 153 иргэн байна. Эдгээрийн дийлэнх нь Сэргэлэн суманд байгуулж буй Олон улсын нисэх онгоцны буудал, мөн "Мөнхийн баянгал " ХХК цементийн үйлдвэрт ажиллах сонирхолтой байна.

Сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Чулуунцэцэгийн хэлснээр бүртгэлтэй болон ажил идэвхтэй хайгчийн дийлэнх нь эл  захиалагчийг  сонгож буй нь төрийн байгууллага шалгуур өндөртэй,сул орон тоогүй, хувийн хэвшилд ихэвчлэн  түр ажлын байр гардагтай холбоотой гэв.

Өнгөрсөн жил онгоцны буудал болон цементийн үйлдвэрт 700 гаруй иргэн зуучилсан байна. Тус аймагт 1530 гаруй бүртгэлтэй, ажил идэвхтэй хайгч 860 орчим  иргэн байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна