Зарим иргэд бизнесээ орхиж болзошгүйд хүрчээ

2016-03-07 02:22:47 | 385 | 0


НӨАТ-ын тухай хууль жижиг  дэлгүүр хоршоонд дарамт болж, зарим нь бизнесээ орхих бодолтой байна. Харин нэг хэсэг нь зах зээлд борлуулж буй төхөөрөмж өндөр үнэтэйгээс бэрхшээл үүсч байгааг хэлж байгаа юм.

2 сарын 1-29-нд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг  556  татвар төлөгч, иргэн, аж ахуйн нэгжийг хяналт шалгалтанд хамруулахад  80 орчим нь НӨАТ-ын хуулийг мөрдөж байв.

Үлдсэнд нь  албан шаардлага хүргүүлэхэд  50 хувь нь хэвлэгч машин, программ хангамж зэргийг авахаар судалж буйгаа мэдэгдэж, нөгөө хэсэг нь дээрх хариултыг өгчээ.

Иймд жижиг худалдаа эрхлэгчид  программ хангамж суурилуулахгүй  хамгийн хямд /80 мянга/ машин авсан ч интернет байхгүй.Энэ асуудлыг шийдвэрлэхэд мөн л санхүүгийн бэрхшээл тулгарч буйг Татварын хэлтэс  ерөнхий газартаа уламжилсан байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна