Төв аймгийн баруун талын зарим сум эрчим хүчгүй болжээ

2016-03-07 03:01:26 | 450 | 0


Энэ сарын 3-4-нд иргэд, хөдөлмөрчид  хол замд явахгүй, малаа бэлчээрт гаргахгүй байхыг Ус цаг уур орчны шинжилгээний алба анхаарууллаа.

Одоогийн байдлаар Төв аймгийн нутагт салхи баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 18-20 м/с, томоохон голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, Зуунмод орчмоор цас шуурч, салхи баруун хойноос 10-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч, 9-11 градусын  хүйтэн байна.

Иймд цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлэхээр Зам тээврийн сайдын тушаалаар 3 сарын 02-ны шөнө тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулж, Зуунмод сумын засаг даргын захирамжаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдөр түр зогсоолоо.

Харин Боловсрол, соёлын газар аюулгүй байдлыг сайтар  ханган ажиллахыг сумдын сургууль, цэцэрлэгүүдэд даалгажээ. Гэвч Цээл, Заамар, Эрдэнэсант суманд эрчим хүч тасарсан тул сурагчдыг буцаасан байна.   

Онцгой байдлын газрын 3 сарын 3-ны 10 цаг 25 минутын мэдээгээр Дэлгэрхаан, Баянцогт,Жаргалант, Сэргэлэн сумаас  цасанд боогдсон, сураггүй алга болсон дуудлага иржээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна