Төв аймгаас долоон эмэгтэй "Өргөмжит эх" боллоо

2016-03-09 10:24:53 | 488 | 0


Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан  тавба түүнээс дээш хүүхэдтөрүүлж, улс орны хөгжил дэвшилдхувь нэмэр оруулжяваа долоон эмэгтэйг "Өргөмжит эх"-ээр тодрууллаа.

Энэ сарын 06-нд Төв аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулсан хүндэтгэлийн үйл ажиллагаандЗуунмод сумын Цэрэнгийн Авирмэд, Гочоогийн Должин, Дашзэвэгийн Лхагвасүрэн, Сүрэнгийн Тунгалаг, Борнуур сумын Дарь Дэнсмаа, Баянхангай сумын Ядамсүрэнгийн Цэндсүрэн, Цээл сумын Самбуугийн Эрдэнэчимэг нарыг урьж, орон нутгийн удирдлага, үр хүүхдээс мэндчилгээ дэвшүүлж, урлагийн тоглолт үзүүллээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 18 дахь жилдээ болж өнгөрсөн үйл ажиллагааны хүрээнд нийтдээ 188 эмэгтэйг өргөмжит эхээр тодруулсан байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна