Байгалийн гамшигт үзэгдлийг хүндрэл багатай давжээ

2016-03-09 10:25:47 | 438 | 0


Энэ сарын 04-ний өдөр улс оронд нүүрлэсэн байгалийн гамшгийг Төв аймгийн малчид хүндрэл багатай давжээ.

3 сарын 3-6-нд Аймгийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, 10 сумаас гамшиг, ослын  25 дуудлага хүлээн авч, хол замд явсан  209 иргэн, 36 тээврийн хэрэгслийг цаснаас гаргасан байна. Тухайлбал:Сэргэлэн, Зуунмодны дуудлагад тус байгууллагын 22 албан хаагч, хоёр техник ажиллажээ. Урьдчилан сэргийлэх, анхааруулга,мэдээг тогтмол хүргэсний дүнд өнөөдрийн байдлаар сумдаас мал хорогдлын тухай мэдээ ирээгүй байгааг албаныхан хэллээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна