Нэг дор 800 гаруй эхийг баярлууллаа

2016-03-11 03:03:13 | 442 | 0


Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо, эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 800 гаруй эмэгтэйг баярлууллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 3 сарын 08-нд Зуунмод сумын Биеийн тамир, спортын газар зохион байгуулсан " Миний сайхан ээж-1000" үйл ажиллагаагаар  Монголын эмэгтэйчүүдийн холбооны манлай малчин эмэгтэй цол тэмдгээр ес, хүндэт тэмдэгээр 21, дурсгалын тэмдгээр 21,нутгийн залуучуудын холбооны ачит эх өргөмжлөлөөр есөн ээжийг өргөмжилж, алдаршуулсан байна.

Энэ үеэр Манзушир хутагт Цагаан, ногоон дарь эхийн ерөөлийг айлдснаас гадна МУГЖ С.Ганзориг, Э.Бүрнээбаяр, СТА  Т.Дэлгэрмөрөн зэрэг урлаг соёлын алдартнууд мэндчилгээ дэвшүүллээ.

Нэг дор анх удаа ийм олон ээжийг баярлуулсан нь иргэдийн талархалыг хүлээсэн тул, цаашид уламжлал болгохоор төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна