Тоолууртай, тоолуургүй аж ахуйн нэгж,айл өрхийн хэрэглээний усны үнийг нэмлээ

2016-03-11 03:07:42 | 601 | 0


Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тогтоолоор тоолуургүй айл өрх болон тоолууртай аж ахуйн нэгжийн  усны үнийг нэмлээ.

Зуунмодод усны тоолуургүй 1339 өрх байдаг бөгөөд  хоёр жилийн өмнө тогтоосон үнэлгээгээр өрхийн гишүүний сарын  хэрэглээг 150-200 л ус  байхаар тооцож, 2200 төгрөг авч байв.

Харин 2016 оны 1 сард баталсан тарифаар 1 л усны үнийг 75 буюу  25 мөнгөөр нэмж, нэг хүн ойролцоогоор 3712 төгрөг төлөх болсон байна.  Харин тоолууртай өрхийн хувьд, үнэ нэмэгдээгүй, хэрэглээнийнхээ дагуу төлбөрөө тушаана.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр  тоолуургүй өрх, тоолууртай айлаас илүү мөнгө төлдөг аж. Нөгөөтэйгүүр усны хэрэглээгээ хэмжснээр  түүнийг ариг гамтай, ашиглаж, эдийн засгаа хэмнэх боломжтой юм.

Иймд цэвэр усаа хайрлан, хамгаалж, ариг гамтай хэрэглэхийн тулд усны тоолуур суурилуулахыг уриаллаа. Шинэ тарифаар тоолууртай аж ахуйн нэгжийн усны үнэ мөн нэмэгдсэн бөгөөд аж ахуйн нэгжийн хувьд 100 хувь тоолууртай  болжээ. Урьд нь албан газрууд  1м3 тутмынхаа цэвэр, бохир усны сарын хэрэглээнд 2000 гаруй төгрөг зардаг  байсан бол одоо 2860-3850 төгрөг болсон байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна