Мэргэжил олгох сургалт эхэллээ

2016-04-19 14:20:29 | 443 | 0


Мэргэжил боловсролгүй, ажилгүй иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх зорилготой 45 хоногийн, үнэ төлбөргүй сургалт Төв аймгийн Зуунмод суманд эхэллээ.

"Сэлвэшн арми" ТББ," Хайрын жимс" олон улсын байгууллага, "Амжилтын гарц" хувь хүний хөгжлийн төв болон  сумын Засаг даргын тамгын газраас хамтран зохиож буй үсчин, маникюр, гоо сайхны сургалтын нээлт  4 сарын 11-нд болсон юм.

Энэ үеэр "Сэлвэшн арми" ТББ-ын дэд дарга Ким Хи Гён тус байгууллагын үйл ажиллагаа хүүхэд, залуус, өндөр настны хөгжлийг материаллаг бус аргаар дэмжих зорилготой гэдгийг илэрхийллээ.

Тус байгууллага Монгол Улсад 2008 оноос үйл ажиллагаа эхэлж, Улаанбаатар болон Зуунмод суманд ахмадын танхим, өдөр өнжүүлэх цэцэрлэг ажилуулж байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна