Орон сууцжуулах хөтөлбөрийг ахиулна

2016-04-19 14:22:01 | 404 | 0


Төв аймгийн Зуунмод сумын хүн амын 44 орчим хувь нь  гэрт, 27 хувь нь орон сууцанд амьдарч байна.

Цаашид иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулахын тулд  "Орон сууцжуулах" хөтөлбөрийн хэрэгжилтийг ахиулах шаардлага  байгаа юм. Иймд Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс 2016 онд дараах ажлыг төлөвлөсөн байна. Тухайлбал:. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Боловсрол соёл, Эрүүл мэндийн газарт тус бүр 30 айлын орон сууц барих дэд бүтцэд холбогдсон газрын асуудлыг шийдвэрлэж, "Манзушир өргөө" хорооллыг үргэлжлүүлэхээр болжээ.

Үүнээс гадна "Орон сууцжуулах"  хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн дүнгээр нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Баян-Өнжүүл, Архуст, Баянцогт, Дэлгэрхаан, Бүрэн суманд тус бүр дөрөв, Батсүмбэр, Угтаалцайдам суманд 16-24 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан байна. Одоогийн байдлаар Сэргэлэн, Эрдэнэсантад  дөрөв, Баянчандманьд 60-н айлын орон сууц шав тавьжээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна