Арьс харшлын тасаг бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна

2018-01-17 17:33:27 | 294 | 0


Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 40% нь харшилтай байдаг . Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудалын нэг болсоод байна. Сvvлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хvрэгчдийн 5%, хvvхдүүдийн 15% нь өвчилсөн байна. Манай аймгийн хувьд хүн амын 10 хувь нь харшилтай гэсэн албан бус судалгаа байдаг бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлгйин харьс харшлийн тасгийн орны хүрэлцээ тааруу байгаа гэдгийг албаныхан тодотгож байна. Учир нь 10 орноос одоогоор 8 ор нь ажиллаж том хүн, хүүхдийг хамтад нь авч байгаа талаар эмч нарын зүгээс тайлбарлаж байсан юм. Мөн харьс харшил тодорхойлох багаж тоног төхөөрөмж шаардлагатай байгаа бөгөөд эм тарианы хүрэлцээ ч дутмаг байгаа гэдгийг холбогдох хүмүүсээс хэллээ. Харин эмнэлгийн удирдлагуудын зүгээс хэлэхдээ арьс харшлийн тасаг шинээр ажиллуулах төсөв санхүү боломж бололцоо байхгүй одоогоор нэмж ажиллуулах шаардлага гараагүй байна гэсэн тайлбарыг өгсөн юм. Харамсалтай нь харшилтай холбоотой олон зүйл өнөөдрийг хүртэл тайлагдаагүй л байна. Жишээлэхэд, харшил нь гэнэт бий болоод, гэнэт алга болж болно. Тvvнээс гадна аль ч төрлийн харшил нь удамших магадлалтай байдаг. Тиймээс эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хvvхдэд нь өвчлөх магадлал 25% тай бол хоёулаа харшилтай бол харшил авах магадлал 75-80% хувиар өсдөг байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна