Увс аймгийн Засаг дарга Д. Батсайхан БНСУ-ын Пусан хотноо суугаа Монгол улсын консул Б.Жаргалсайханы урилгаар Пусан хотод хийсэн ажлын айлчилсан билээ.
Энэхүү айлчлалын хүрээнд "Сайхан хүмүүс" олон нийтийн байгууллага Увс аймгийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санал тавьсны дагуу яаралтай тусламжийн иж бүрэн тоноглосон 4 машин, шаардлагатай байгаа эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар нийлүүлэхээр төлөвлөсөн юм. Тэгвэл ажлын үр дүнд:
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт-1
Өндөрхангай сум дундын эмнэлэгт-1
Зүүнхангай сумын эрүүл мэндийн төвд-1
Завхан сумын эрүүл мэндийн төвд-1 нийт 4 ширхэг бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө.
Сэтгэгдэл үлдээх