Лхагва , 10 сарын 4

АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ТӨЛӨӨЛӨЛ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-10-28 08:47:55 | 514 | 0


 АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны ажлын хэсэг энэ сарын 24-нөөс эхлэн Увс аймагт ажиллаж байна.

Тэд аймгийн удирдлагууд болон боловсролын салбарын мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, АНУ-ын ЭСЯ болон Увс аймаг хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа. Мөн ЭСЯ-наас санал болгож буй боловсрол, соёлын хөтөлбөрүүдийг танилцуулж, хөдөө орон нутгийн мэргэжилтнүүд, оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа  онцолсон юм.  

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна