Лхагва , 10 сарын 4

Оюутнууд 100 гаруй нэр төрлийн хоол хийж үзэсгэлэн гаргалаа

2015-11-27 02:52:23 | 1154 | 0


Улаангом политехник коллежийн хоол үйлдвэрлэлийн ангийн оюутнууд төгсөлтийн өмнөх дадлагаа өчигдөр хамгааллаа.

   Тус ангийг 15 оюутан 1.5 жилээр суралцан төгсөх гэж байгаа бөгөөд энэ удаагийн дадлагаараа 100 гаруй нэр төрлийн хоол хийж төгсөлтийн өмнөх дадлагаа хамгаалж байна. Саяхан Солонгос улсын санхүүжилтээр хоол үйлдвэрлэлийн ангид талх нарийн боовны иж бүрэн кабинетийг олгосноор ажил явуулахад илүү дөхөм болжээ. Тус ангийн оюутнууд сургалтын хугацаанд хоёр удаа дадлага хийх бөгөөд эхний дадлагыг хавар ресторан, зоогийн газуудад хийсэн байна. Эдгээр оюутнууд 2016 оны 1 дүгээр сарын 1-нд сургуулиа төгсөж, үнэмлэхээ гардаж авах аж.

   Оюутнуудаас 8-ыг нь байнгын ажлын байран дээр авахаар захиалга ирсэн байна. Тухайлбал Хилийн цэргийн 0245-р анги, Нэгдсэн эмнэлэг зэрэг газарт тогооч авахаар гэрээ хийсэн байна. Оюутнууд салатнаас эхлээд 50 гаруй нэр төрлийн хоолыг хийж сурснаас гадна эрүүл зөв хооллох, хоолны материалыг хэрхэн зөв сонгох талаар өргөн мэдлэг хуримтлуулсан байна.

Увс аймаг Б.Батхүү

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна