Энэ жил тус суманд зуншлага тааруу болсон тул өвс ногооны гарц муу, мал идэх өвсгүй малчид хэцүүхэн байдалтай байгаа аж. Хараар өвөлждөг суманд ийнхүү цас их орсон тул малчид аргаа барахдаа малаа харган дээр ээрч байна. Харгантай газраа малаа ээрээд болох байх, харган бутгүй газар хэцүүдлээ, намрын түнгэ бараадаж хэдэн малаа бэлчээхээс гэсэн малчид тус суманд олон байгаа аж. Цаашдаа цас нэмж орвол Өмнөговь суманд энэ өвөл хүндрэх төлөвтэй байна. Малчид малаа зарж борлуулах гэхээр мөнгөтэй хүн байхгүй байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх