Улаангомд 2400 өрхтэй баг нэмж байгуулагдлаа

2015-12-03 02:45:25 | 1172 | 0


Увс аймгийн ИТХ-ын ээлжит 10-р хуралдаан өнгөрсөн долоо хоногт хуралдаж зарим шийдвэрүүдийг гаргасан билээ. Үүнд Улаангомд шинээр баг байгуулах, Тариалан сумын Толь багийг татан буулгах асуудлыг авч хэлэлцсэн.
   Аймгийн төв болох Улаангом сум нь 11 багтай байсан бөгөөд зарим баг нь хүн ам ихтэй тул багийн Засаг дарга, нийгмийн ажилтан нарын ажлын ачаалал тэнцвэргүй байсныг тэгшитгэхийн тулд ийнхүү шинээр баг байгуулахаар болсон байна. Шинэ баг нь 2400 гаруй өрхтэйгээр байгуулагдаж байгаа бөгөөд жил эцсийн тооноос өмнө татан буугдаж байгаа багийн төсвийг шинэ баг руу шилжүүлэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хийх, багийн Засаг даргын сонгуулийг явуулах зэрэг ажил одоо ид өрнөж байна.
   Толь багийн Засаг дарга нь Улаангомд амьдардаг бөгөөд ажилгүйдлын тэтгэмж авахаар болжээ. Мөн тэрбээр шинээр байгуулагдаж байгаа 12-р багийн Засаг даргын сонгуульд өрсөлдөх бүрэн эрхтэй аж.
   Улаангомд хөдөөгийн сумдаас шилжиж ирээд олон жил суурьшчихсан, тухайн сум, багаасаа шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй олон өрх байгаа юм. Иймээс эдгээр өрхүүдийг Улаангомд бүртгэн авч, тухайн сум, багаас нь хасах ажлыг мөн энэ ондоо багтаан хийж дуусгахаар болсон байна.
 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна