Орон нутгийн сэтгүүлчид Увс аймагт чуулна

2017-07-26 04:09:16 | 1004 | 0


   “Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн баруун бүсийн уулзалт зөвлөгөөн Увс аймгийн Улаангом хотод 2017 оны 8-р сарын 10, 11-ний өдрүүдэд болно.

   Уулзалт зөвлөгөөнийг Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо , Монголын хэвлэлийн зөвлөлөөс МСНЭ-ийн Увс аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөнд баруун бүсийн сэтгүүлчдээс гадна МСНЭ-ийн 21 аймгийн салбар зөвлөлийн дарга нар, 60 шахам сэтгүүлчид оролцож Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын тулгамдсан байгаа асуудлуудыг хэлэлцэнэ.

   Зөвлөгөөнд МСНЭ, МХХ, Монголын хэвлэлийн зөвлөлийн Удирдах зөвлөл, Ёс зүйн хорооны гишүүд оролцож “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт салбарынхөгжлийншинэхуудас” сэдвээр мэдээлэл солилцож хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна иргэдэд зориулсан сургалт зохион байгуулах юм. 

Э. Бат

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна