“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН” 2020 УЛСЫН УРАЛДААНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАГШ СУРАГЧИД МАНЛАЙЛАН ОРОЛЦЛОО

2020-01-07 06:56:15 | 2287 | 0


 

 “Монголын сайхан бичигтэн” улсын 23 дугаар уралдаанд   Хөвсгөл аймгийн 3600 гаруй  багш, сурагч, иргэд оролцсон байна. Тус уралдаанд  1000 орчим бүтээлийг  оролцуулж  дөрвөн төрлийн ангилалд тэргүүн байрыг хүртлээ.

   12 дугаар ангийн сурагчдын ангилалдТэргүүн байрыг “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч Н.Батчимэг эзэлж МУИС-д 4 жил Засгийн газрын 100% тэтгэлгээр суралцах эрхийн бичгийн эзэн боллоо.

 Мэргэжлийн багш нарын ангилалдТэргүүн байрыг “Авьяас” сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Отгонтуяа, гутгаар байрыг “Сод-Эрдэм” сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Алимаа.

 Бичвэрийн бус бүтээлийн ангилалдТэргүүн байрыг Жаргалант сумын уугуул, монгол хэл бичгийн ахмад багш Д.Сайнтогтох, дэд байрыг “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 9г ангийн сурагч Н.Нямчимэг, гутгаар байрыг Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Долгормаа. Сурагчдын ангилалд Тэргүүн байрыг “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 9в ангийн сурагч Б.Амарзаяа, Тусгай байрыг “Титэм” сургуулийн 9б ангийн сурагч Э.Номин.

 

Анги нийтийн ангилалд Дэд байрыг “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 11д ангийн хамт олон /34 сурагч, бэлтгэсэн багш Б.Сүлдбаяр/, гутгаар байрыг “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8д ангийн хамт олон /34 сурагч, бэлтгэсэн багш б.Анхбаяр\, “Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагнал”-аар “Титэм” сургуулийн 10а ангийн хамт олон /29 сурагч, бэлтгэсэн багш Н.Номинтуяа/, “СТА Р.Анхнямын нэрэмжит шагнал”-аар “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8в ангийн хамт олон /35 сурагч, бэлтгэсэн багш Н.Батцэцэг/, “БСШУСЯ-ны жуух бичиг”-ээр Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн багш Д.Уранбилэг, “Титэм” сургуулийн монгол хэл, бичгийн багш М.Мөнхжаргал нар тус тус амжилт үзүүллээ. Төрөл тус бүрт амжилт үзүүлж Хөвсгөл аймгийн баг хамт олон энэ удаагийн уралдааныг манлайлан оролцлоо. Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд амжилт үзүүлсэн багш сурагчдын шагналыг өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө.

 Мөн Үндэсний бичиг соёлыг дэмжин ажилладаг УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга Л.Энх-Амгалангийн нэрэмжит шагналаар  Мөрөн сумын  Сод-Эрдэм ЕБС-ийн  Монгол  хэл бичгийн багш О.Болормаа, 9в ангийн хамт олон, Тариалан  сумын ЕБС-ийн Монгол хэл бичгийн багш  С.Болормаа, 10а ангийн хамт олон,  БСШУЯ-ны  “Үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэгч” шагналаар   БСУГазрын мэргэжилтэн О.Оюунтунгалаг нар тус тус шагнагдлаа.   Басхүү МУ-ын Ерөнхийлөгчийн хэлний  бодлогын үндэсний зөвлөлөөс Хөвсгөл аймгийг “Үндэсний бичигээ дээдлэн дэлгэрүүлэгч аймаг”-аар тодрууллаа.  

 

Х.Нямжаргал


 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна