Төө ч холдоогүй түмэн бодлоо тээгээд
Төрж, өссөн Харуул нутгаа зорилоо
Тэнүүн сайхан хангай минь
Тэнүүл хүүгээ тэвэрч угтлаа
Нутгаа би зорилоо
Архан, Харуулдаа очлоо
“Алтан” нуур минь тослоо
Аав ээжийн минь шүтээн
“Харуул овоондоо” мөргөлөө
“Баясгалант хайрхандаа“ очлоо
“Барчингаа” харж баяслаа
“Архан” голоо гаталлаа
“Аяган” булгаасаа амслаа
Нутагтаа би очлоо
Хан буурал хангайдаа
Хар багын минь мөр үлдэж
Томоогүй бага насны минь
Тоглоомон гэр бүтэн байна
Олон жилээр орхиж явсан ч
“Орон гэр” минь бүлээн байна
Хоймортоо гараад суутал
Хөл минь харин үүдэнд байна
“Гэртээ” би очлоо
Хайч харуулын нутаг минь
Ханхайж дүнхийсэн Хайрхад минь
“Буурал Мааньтын” бууц минь
Буцаад ирнэ ээ, хүү чинь
Дахин дахин ирнэ ээ
Харуул нутгийн ханхар өвгөд минь эзгүй ч
Халуун сэтгэлт залуу үе минь байна
Халхын уудам газар шорооны хэлтэрхий
“Ханцуйн” чинээ нутаг минь амгалан байна
Нутгаасаа би ирлээ
2020 он Чимэдийн Баярдалай
Сэтгэгдэл үлдээх