Үг цэвэр бол
Үйлс ариун гээд л
Хогтой хоносноос
Хоолгүй хоно гээд л
Үглэх юм гуйх юм
“Буруу ярьж зөв ойлгоно” гэх юм
Уруу харсан тогоонд
Ус хийж цай чана гэсэнтэй
Утга нэгэн гэж
Үглэх юм гуйх юм
Үгэнд бол үнэнч байж
Хогонд бол хоточ шиг “хуцах”
Үг хог хоёрын төлөө дуусах
Үйлтэй толгой байя бүгдээрээ
Үглэж байна гуйж байна
“Жаран цагаан хонь” номын нээлт
Ном залуучууд хоёрын дунд
Намрын навч шиг гандаж
Насны сүүдэрт хоргодож яваагаа хаялаа
Ном ирээдүй хоёрын дунд
Намрын нар шиг налайж
Нас нэмж сэтгэл сэргэж харилаа
Чимэдийн Баярдалай
Сэтгэгдэл үлдээх