Мөрөн сумын 8 дугаар цэцэрлэгийн төсвийн ахлах нягтлан бодогчийн сонгон шалгаруулалтын зар

2021-09-07 03:58:26 | 470 | 0


Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Сангийн сайдын 2012 оны 294 дугаар тушаалыг үндэслэн Мөрөн сумын 8 дугаар цэцэрлэгийн төсвийн ахлах нягтлан бодогчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн ажлын байранд тавигдах дараах шаардлагыг бүрэн хангасан байна. Үүнд:

        -  Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн байх

        -  Хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36, 43.1, 43.2 дугаар зүйлийн дагуу захиргааны болон бусад шийтгэлгүй байх

        -  Нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан, бие даан санхүүгийн тайлан, баланс гаргах чадвартай байх

        -  Компьютерийн хэрэглээний болон санхүүгийн программ, интернет, сүлжээний орчинд ажиллаж чаддаг байх

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, бусад материалыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 9:00 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын 303 тоот өрөөнд хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

       - Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1-ийн дагуу, цээж зурагтай байх/

       -  Боловсролын дипломын хуулбар 

       -   Иргэний үнэмлэхний  хуулбар

       -   Нийгмийн даатгалын дэвтрийн  хуулбар 

        -  Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл

Холбоо барих утас: 99789339 Н.Оюунжаргал /ЗДТГ-ын мэргэжилтэн/

МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ


 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна