Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо төсөл”-д 56 залуу хамрагдлаа

2021-09-23 07:05:55 | 533 | 0


Хөвсгөл аймгаас залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо төсөл”-д эхний ээлжинд 31, хоёрдугаар ээлжинд 25 залуучууд оролцлоо.

 Монгол улсын засгийн газрын Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх  10,0 их наяд цогц төлөвлөгөөний 2,6 дахь зорилт, 2021 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх  төсөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны А/72 дугаар тушаалаар батлагдсан “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төслийн сургалтад хамрагдах иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу ярилцлагыг аймгийн  Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн загвар төв дээр 8-р сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 154 залуучууд бүртгүүлснээс ХХҮЕГ-аас 137 залуучуудын нэрс батлагдаж, ярилцлаганд 83 залуучууд оролцсоноос 61 нь өөрийн биеэр 22 нь цахимаар оролцлоо.

Ярилцлаганд тэнцсэн залуучуудаас  нэгдүгээр ээлжинд 31 залуучууд 09 дүгээр  сарын 2-оос эхлэн 14 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод вакумжуулсан сургалтанд хамрагдлаа.  Цаашлаад сонгосон ажлын байрандаа 14 хоног дадлагажин өөрийн ур чадвар, сонирхлын дагуу   тухайн байгууллагатаа  ажиллах боломжтой юм.

 Хоёрдугаар ээлжийн  25 залуучууд 09 дүгээр  сарын 19-өөс 14 хоногийн хугацаанд сургалтад хамрагдахаар Улаанбаатар хотыг зориод байна.

Эхний ээлжинд хамрагдаад ирсэн залуусын дадлага хийх хүсэлтийн дагуу ажлын байрны судалгааны ажил эхлэсэн.

Эх сурвалж: Аймгийн ХХҮГ  

 

 

 


 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна