Дархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10-р сарын 17- ны өдөр тавьсан бөгөөд тус хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм. Мөн Япон улсын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтай Дарханы төмөрлөгийн үйлдвэр байгуулагдсан.
Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан ба Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум, 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ, Төв аймгийн сумуудтай хил залгаа оршдог. Дархан хотыг шинэ Дархан, хуучин Дархан гэсэн 2 хэсэгт хуваадаг.
Ая Д.Лувсаншарав (МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин)
Үг Д.Пүрэвдорж (МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт)
![]() |
Хамгийн сайхан хот
Үүлэн хээ шиг цэнхэр хөндийд |
![]() |
Эмблем түүнийг хэрэглэх журмыг анх Хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны гишүүдийн 1974 оны 95-р тогтоолоор баталсан бөгөөд "Хаан бугуйвч" бол Дархан хотын эрхэмлэн дээдэлдэг бэлгэ тэмдэг юм. "Хаан бугуйвч" нь найрамдан эвлэлдэхийн утгыг бэлэгдсэн ардын хээний дурсгалт зүйл болно.
Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай.
Дархан хот нь 2010 оны байдлаар 74,738 хүн амтай. Нийт хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг ба нийт өрхийн 67.5 хувь нь орон сууцанд амьдардаг.
Дархан хотын Төмөртэй уулын шувтрах үзүүрт Хүннү нарын булш байсныг 1946 онд эрдэмтэн судлаач А.П.Окладников анх илрүүлсэн. Дараа нь 1969 онд Х.Пэрлээ, Ю.С.Гришин нар судалж 6 булшийг малтан шинжилж, үр дүнг нь нийтэлсэн. Булшнаас гарсан эд зүйлс хүний яс, үйсэн савны үлдэгдэл, төмөр эдлэлийн хэлтэрхий, малын яс, цүлхэм бөөртэй ваар савнууд, даавуу болон эсгийний өөдөс, сурны тасархай. Судлаачид эдгээр булшийг НТӨ 2-1-р зууны үед хамааруулж үзсэн.
Дархан хотоос хойш 25 км-т орших Цагаан нуураас зүүн тийш хясаалан тогтсон толигор хаданд 3 хэсэг газар улаан зосоор зураг зурсныг 1980 онд эрдэмтэн судлаач А.П.Окладников Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспедици анх олж илрүүлсэн[4].
Бат-Амгалан
Энэ нь монгол, дөрвөлжин 2 бичгийн дурсгал бөгөөд Дархан хотоос зүүн хойт зүгт 70км-т Хүйтэний голын бичигт хошуу хэмээх газар байдаг. Бичээсүүдийг анх 1981 онд Н.Сэр-Оджав, Д.Цэвээндорж, А.Очир нар илрүүлсэн. Монгол бичээс нь нэлээд баларсан боловч ерөнхий тоймыг нь гаргаж тайлсан, бичгийн хэлбэр нь 12-14-р зуунд холбогдоно гэж үзсэн. Дөрвөлжин бичиг нь бүрэн тайлагдаагүй боловч 17-р зуунаас хойших үеийн шашин мөргөлийн утгатай хэмээн үзсэн бөгөөд Монгол нутгийн хаднаас анх удаа илэрсэн ховор дурсгалд тооцжээ.
Аавын гутал хэмээх 5 настай хүүгийн энэхүү хөшөө нь Дарханчуудын үр удмаас улсдаа төдийгүй дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан суут эрдэмтэн мэргэд, спорт урлагийн алдартнууд олон арваараа төрөн гарахыг бэлэгддэг бөгөөд хөшөөг 2006 онд хот байгуулагдсан өдөр буюу 10 сарын 17-ны өдөр хүлээн авсан байна.