2019 оныг Дарханчууд Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Дархан-Уул аймаг дахь Хүүхдийн төлөөх орон нутаг төсөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд хүүхдийн хөгжил хамгаалал, өрхийн амьжиргааг дэмжих чиглэлээр зорилтот 50 өрхөд өргөө цагаан гэр, Ерөнхий боловсролын 4 сургуульд ус цэвэршүүлэгч, “Дархан-60” арга хэмжээг хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар 13 өрхөд өрхийн амьжиргааг дэмжих ажлын хүрээнд тоног төхөөрөмжийг бэлэглэж хүүхэд багачуудын сайн сайхны төлөө олон ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна.

Өнөөдөр /2019.10.22/ хүүхдийн сайн сайхны төлөө салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Орон нутгийн түншлэл, хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион явууллаа.

Сургалтын үр дүнд хүүхдийн төлөөх байгууллагууд нэгдэн эмзэг бүлгийн өрхийг өрхийн орлоготой болгож ая тухтай амар тайван орчинд сурч боловсрох, өсөж торних боломжийг бүрдүүлснээр хүүхдүүд ирээдүйд өөртэй итгэлтэй, зөв хүн болж төлөвших юм.