Нийтийг хамарсан арга хэмжээг энэ сарын 20-ний өдрийг хүртэл зохион байгуулахгүй

2015-06-07 09:52:56 | 1135 | 0


Энэ оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийслэл хот, 18 аймагт улаанбурхан өвчний 8247 сэжигтэй тохиолдол бүртгэгдэн цаашид нэмэгдэх хандлагатай байна. өвчний дэгдэлтийн эхний үед өвчлөгсдийн 90% нь вакцинд хамрагдах нас болоогүй 9 сараас доош насны хүүхдүүд байсан бол одоо 15-24 насны хүмүүс голчлон өвчилж байна. Оюутан, сурагчдын хичээлийн жил дуусч байгаа учраас өвчлөл аймаг, сумруу зөөвөрлөгдөн дамжих өндөр магадлалтай байна. 
Иймээс эрүүл мэндийн тухай хуулийн 11.1.1, Эрүүл мэндийн сайдын / хуучин нэрээр/ 2011 оны 358 тоот тушаалын 5.2.1, 5.2.2, 2012 оны 216 тоот тушаалын 2.3 дугаар заалтын дагуу дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож байна. Үүнд: 
1. Олон нийтийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх
2. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулах
3. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, ялангуяа оюутан, сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, дархлаажуулах арга хэмжээ авах
4. Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийг энэ оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунган, улаанбурханы вакцинаас хоцорсон хүүхдийн бүртгэл, судалгааг нарийвчлан гаргаж нөхөн дархлаажуулах
5. Улаанбурхан өвчнөөс сэргийлэх төлөөр хүн амд чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах зэрэг болно.
Ийм тушаалыг Монгол улсын Эрүүл мэнд, Спортын яамнаас аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын дарга нарт хүргүүлжээ. Үүнийг үндэслэн энэ оны 06 дугаар сарын 20-ний өдрийг хүртэлх хугацаанд нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх чиглэлийг аймгийн Засаг дарга нийт Дарханчууддаа хүргүүллээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна