Санал асуулгад 500 гаруй иргэн хамрагджээ

2015-06-07 10:20:10 | 515 | 0


байдгийг судалсан байна. Тандалт судалгаанд хамрагдсан иргэдийн 40 өөд хувь нь энэ талаарх мэдээлэлтэй байсаны зэрэгцээ 70371313, 95371313 дугаарт хандан өөрсдийн санал хүсэлтээ өгч байсаныг хэлсэн бол энэ талаарх мэдээлэл огт байдаггүй гэж хариулсан иргэд ч цөөнгүй байжээ.

Цаашид Дархан сумын ЗДТГ-ынхан хийж бүтээсэн ажлуудынхаа ололт амжилтаа бататган ахиулахын дээр иргэдээс гарсан энэ бүх санал, хүсэлт, шүүмжлэлүүдийг анхааран үйл ажиллагаандаа тусган ажиллана гэв. Дархан сумын ЗДТГ-ын "Нээлттэй хаалганы өдөр”-ийн хүрээнд Дархан сумын ажилтан албан хаагчид Олон улсын худалдааны төв, Дархан Номин худалдааны төв, Шинэ Дархан зах, Дархан их дэлгүүр зэрэг хүн олноор цугладаг томоохон үйлчилгээний газруудад 11.00-13.00 цагийн хооронд ажилаллаа. Энэ үеэр Дархан сумын хэмжээнд хамгийн их хүндрэл учруулдаг, цаашид анхаарах, сайжруулах шаардлагатай асуудлуудын талаар болон Дархан сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд оруулах иргэдийн санал хүсэлтийг авлаа.

 

 

 

 

 

 

Нийт 500 гаруй иргэн санал асуулгад хамрагдсан бөгөөд иргэдийн ихэнх нь эрүүл мэндийн үйлчилгээнд чирэгдэл их гардаг, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа тухай түүнчлэн газар олголт, тендэр, замын засвар, төрийн үйлчилгээний хүнд сурталтай холбоотой шүүмжлэлүүдийг ирүүлэн хойшид холбогдох байгууллагууд анхааран ажиллахыг хүссэн байна. Харин гэр хорооллын гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай зэрэг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын зарим ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Дархан сумын мэргэжилтнүүд мөн Дархан сумын ЗДТГ-ын "Иргэдэд үйлчлэх төв" -ийн үйл ажиллагааны талаарх ойлголт мэдээлэл хэр Нээлттэй хаалганы өдрийн хүрээнд мөн Дархан сумын ЗДТГ-ынхан хойд урд Дархан хаалганы ойр орчмын хогийг цэвэрлэн ачуулжээ.

 
 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна