Хоёр Дарханыг холбосон зам 10 дугаар сард ашиглалтад орно

2015-06-17 13:36:35 | 595 | 0


Дархан-Уул аймгийн төв Дархан хот нь шинэ, хуучин хоёр Дарханыг төв замаас зайдуу зүүн хэсгээр нь холбох найман км замын ажлын эхлэл болох 2.4 км авто замын ажлыг 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өсөх-Урам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл нь одоогийн байдлаар 33 хувьтай үргэлжилж байна гэж аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Б.Батсүх ярилаа.
Энэхүү авто замыг энэ оны 10 дугаар сард багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Тус аймаг өнгөрсөн онд авто замын шинчлэл өргөтгөлийн ажлыг эхлүүлж мөн ондоо шинэ Дарханы “16 давхар байр”-ын зүүн урд уулзвараас 27 дугаар байрын хойгуур тойроод “Дархан зочид буудал”-ын урд тал хүртэлх 0.99 км авто замын засвар шинэчлэлтийн ажил, Хээтэй хорооллын дундуурх 0.46 км зам, Дархан сумын ЗДТГ-ын хойд уулзвараас Төмөр замын гарам хүртэл 0.67 км, олон улсын зам дайрч өнгөрдөг “Монгол алтны уулзвар”-ын замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх өргөтгөл зэрэг замын олон бүтээн байгуулалтыг хийжээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна