БУУДЛАГЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ ЭХЭЛЛЭЭ

2015-06-21 12:03:16 | 672 | 0


Анх удаа хөдөө орон нутагт зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн Дархан-Уул аймагт зохиогдож байна. Тус тэмцээнд өсвөр үе залуучуудын УАШТ-ний эхний 8-д шалгарсан тамирчид, шигшээ багийн тамирчид, Булган, Орхон, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаас ирсэн 165 тамирчин 10 төрлөөр 4 хоног өрсөлдөн дүнгээ гаргана.Тэмцээнд МУГТамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, урт бууны төрөлд олимпийн эрхээ авсан Г.Нандинзаяа, урт бууны шилдэг тамирчин Баяраа, Янжинлхам, Азийн тоглолтын аварга Ч.Нарантуяа, Дэлхийн цомын аварга Ц.Мөнхзул болон шигшээ багийн тамирчид оролцож байгаа. 
Нийт тамирчиддаа Азербажиан улсад зохиогдох дэлхийн цомын тэмцээн, 11-р сард Кувет улсад зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээнүүддээ амжилттай оролцож олон арван ОЛИМПИЙН ЭРХ авахыг хүсэн ерөөе

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна