Аймгийн Мэдээлэл холбооны сүлжээний газраас дараах мэдэгдлийг олон нийтэд түгээж өгөхийг хүслээ

2015-06-21 12:07:35 | 588 | 0


Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Монгол улсын нутаг дэвсгэрт хот хооронд, аймаг сумдын кабелийн үндсэн сүлжээг дагнан хариуцаж өөрсдийн газар доорхи сувагчлалын байгууламжаар үүрэн телефоны болон интернет, банк, төрийн байгууллагуудын сүлжэний зориулалтаар шилэн кабелиуд дамжуулан, найдвартай, байнгын, тасралтгүй байлгах үүрэг хүлээсэнтөрийн өмчит компани юм.

Хот хоорондын үндсэн сүлжээний шилэн кабелийн трасс дагуу зам, барилга, инженерийн шугам сүлжээг өргөтгөх, шинээр байгуулах зэрэг дэд бүтцийн ажил гүйцэтгэж байгаа компани, иргэдийн буруутай үйлдлээс Дархан-Уул аймагт агаарын болон газрын шилэн кабель удаа дараа тасалддаг. Үүний улмаас хот хоорондын өндөр хурдны шилэн кабелиар дамжиж байгаа 21 аймаг тэдгээрийн сум, суурингийн олон улс, хот хоорондын харилцаа болбоо удаан хугацаагаар тасарч, суурин болон үүрэн холбоо, интернет гэх мэт үйлчилгээнүүд саатах нь мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг төрийн болон бизнесийн байгууллагуудад их хэмжээний хохирол учруулдаг төдийгүй зөрчил гаргасан этгээд гаран хохиролыг төлж барагдуулдаг.

Иймээс та бүхэнд Дархан-Уул аймгийн төв болон сумдад шилэн кабелийн трасс дагуу аливаа ажил гүйцэтгэхдээ Харилцаа холбооны тухай хуулинд заагдсан хамгаалалтын зурвас газраас дотогш зайд ажилахгүй байхыг анхааруулж байна. Зайлшүй шаардлагатай бол Дархан-Уул аймгийн Мэдээлэл холбооны сүлжээний газарт хандан кабелийн тарасс байгаа газрыг тодорхойлуулж, зөвшөөрөл авч ажиллахыг хүсье. Мөн ажил гүйцэтгэж байх үед газрын трассын хамгаалалтын тууз гарвал ажилаа зогсоож тус компаний шуурхай удирдлагын 70373144, 95953701, 70373222 дугаарын утас руу мэдэгдэнэ үү.

Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Дархан-Уул аймгийн газар.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна