Ерөнхий боловсролын дунд сургуулийг энэ жил төгсөгчдийн Ерөнхий шалгалт Дархан-Уул аймагт Дархан хотын “Оюуны-Ирээдүй” цогцолборт эхлэв

2015-06-21 12:57:30 | 648 | 3


Энэ онд тус аймгийн хэмжээнд 719 сурагч ЕБС-иа төгссөн. Мөн 2015 оноос өмнө ЕБС төгссөн болон МСҮТ-ийг төгссөн 148 сурагч нийт 867 хүүхэд энэ жил ЭЕШ-д өгөхөөр бүртгүүлжээ. Шалгуулагчдын 120 нь Шарын гол, Орхон, Хонгор сумдаас байгаа бол үлдсэн нь Дархан сумын сурагчид юм.
Өнөөдөр Монгол Улсын түүх, хими, англи хэлний хичээлээр, маргааш 20-нд математик, биологи, монгол хэл, 21-нд физик нийгэм, орос хэлний шалгалтууд явагдлаа.
2014-2015 оны хичээлийн жилээс эхлэж ЭЕШ-т орох төгсөх ангийн сурагчдаас монгол хэл бичгийн шалгалтыг авч эхэлсэн. Энэхүү шалгалтаар 400-с дээш оноо авч тэнцсэн шалгуулагчид ЭЕШ-д орох эрхийн бичгээ авчээ. Нийт шалгуулагчдын 620 нь Англи хэл, математикиар 715, физик 439, нийгмийн тухай мэдлэг хичээлээр 583 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Энэ нь шалгуулагчдын 60-90 хувь нь хамрагдаж байгаа дөрвөн хичээл болж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна