УГААРЫН ХИЙН ХОРДЛОГО БОЛОН ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЛАА

2019-10-14 07:42:03 | 918 | 0


Өнөө өглөө аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж өнгөрлөө. Хуралдааны эхэнд өнгөрсөн 7 хоногт өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажил зохион байгуулагдсан арга хэмжээний мэдээллийг сонслоо.

Үүний дараа Өлгий сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Цагдаагийн газар, Цахилгаан шугам сүлжээний газар зэрэг байгууллагуудын дарга нар болон түүнийг төлөөлөн оролцогчид мэдээлэл хийв.

Тэрээр хүйтний улирал ирж, галлагаа эхэлж байгаатай холбогдуулан ард иргэд Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлж, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгах, насанд хүрээгүй хүүхдүүдийг энгийн галлагаатай байшинд хараа хяналтгүй орхихгүй байх, түлээ нүүрсийг зуухныхаа хүчин чадалд тааруулж түлэх, нэг доор хэт ихээр түлэхгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдол зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг байнга шалгаж сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Мөн Эрүүл мэндийн газраас хүйтний улиралд агаарын бохирдлоос болж ханиад, томуу, томуу төст өвчин агаар дуслын замаар дамжин халдварлах тул үүнээс урьдчилан сэргийлэхийг тус тус анхаарууллаа.

Үүний дараа Цахилгаан шугам сүлжээний газраас иргэд, албан байгууллага дур мэдэн зөвшөөрөлгүй газар ухсанаас болж газар доорх цахилгаан шугамын холболтонд гэмтэл учруулж байгааг онцолж, цаашид холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч байж ажлаа эхлүүлэхийг сануулав.

Шуурхай хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга орлогч Ш.Хавыл холбогдох байгууллагуудын удирдлага, ажилтан алба хаагч, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нарт угаарын хийн хордлого болон томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангаж, зөвлөгөө өгч ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн маргааш буюу 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдах “Бүх нийтээр мод тарих үндэсний арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцож, НААҮ-ний “СУАТ” ХХКомпаний Цэвэр усны байгууламжийн хашаан дотор мод тарихыг уриаллаа.

Н.Ерлан
2019.10.11

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна