АТГ-ын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийнхэн төрийн үйлчилгээтэй холбоотой АТГ-аас ирүүлсэн “Зөвлөмж”-ийн биелэлтийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын ажиллагаа явуулж, нийтийн албан тушаалтнуудад сургалт хийж, иргэд олон нийтэд зориулан соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулан, орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсож, гомдол, мэдээлэл хүлээн авч ажиллах юм.
Тэрээр өнөө өглөө орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлээр АТГ-аас ирүүлсэн “Зөвлөмж”-ийн биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцав. Үүний дараа “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллагуудын албан хаагчид болон эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт”-ыг зохион байгууллаа.
Сэтгэгдэл үлдээх