“ДОМБОРЫН ЭГШИГ-2015” ХҮНДЭТГЭЛИЙН НЭГДСЭН ТОГЛОЛТ БОЛЛОО

2015-05-17 07:10:14 | 1978 | 0


Казах түмний их баяр цэнгэл  уламжлалт  Наурызын баяр өдөр шөнө тэнцсэн өдөр буюу гуравдугаар сарын 22-нд тохиодог билээ. Наурызын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан "Домборын эгшиг-2015" хүндэтгэлийн нэгдсэн тоглолтыг Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгууллаа. Тоглолтын нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга А.Бакей, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцов. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өдөрлөгт оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр уламжлалт сайхан баяр, Наурызын баяр эхэлж байна. Өдөр, шөнө тэнцэж Наурызын баяраа тэмдэглэж байна. Казах түмэн маань баяраа тэмдэглэж, уулзаж, учирч, хуучин ёс заншлаа хэлэлцэж, өвгөд хөгшдөө хүндэлж дээдлэх ёс уламжлал энэ өдрүүдэд үргэлжилдэг.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна