Бугат сумын ИТХ-ын шинэ дарга Х.Хавдалмурат Бугат сумын МАН-ын дарга, ИХ-ын төлөөлөгч Х.Хайв нар |
Бугат сумын ИТХ-ын дарга М.Хуаныш |
|
Бугат сумын ИТХ-ын даргыг сонгох сонгууль хэзээ болсон бэ? Маргаан хэзээнээс эхлэв? 2012 оны сонгуулиар Бугат сумын нийт 21 төлөөгчийн 11 нь МАН, 9 АН, 1 МАХН-аас сонгогдсон. МАН-аас хурлын даргад квотоор орсон М.Хуаныш ИТХ-ын даргаар, сумын засаг даргыг АН-аас сонгосон. Гэтэл М.Хуаныш ажилд орсон өдрөөсөө эхэлж манай намын төрийн албанд байгаа хүмүүс буюу сургууль, цэцэрлэгийн захирал зэрэг ажилтнуудыг шалтгаангүйгээр ажлаас нь халсан. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө болох 1 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хурал хийлгүйгээр өөрсдөө дур мэдэж зарцуулсан. Энэ мэтчилэн олон ёс зүйн зөрчил гаргасан учраас бид үүнийг аймгийн МАН-ын хороонд танилцуулан 2014 оны 7-р сарын 7 өдөр МАН-ын дүрмийн 6.6.5-д зааснаар Ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргасан нөхцөлд намаас хөөх ёстой учраас МАН-ын аймгийн тэргүүлэгчдийн 02-р тогтоолоор М.Хуанышыг намаас гаргасан. Гэсэн ч энэхүү шийдвэрийг Хуаныш хүлээж аваагүй. Болох ёстой ээлжит хуралдаануудыг хуралдуулаагүй. Жилийн эцэст М.Хуанышын тухай асуудлыг хурлаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч АН-ын төлөөлөгчид хамгаалж чуулганд оруулаагүй. Бид аргагүйн эрхэнд засаг даргад жагсаал цуглаан хийх тухай хүргүүлсэн боловч хүлээн авч шийдвэрлээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс бидний нэхэмжлэлийг хүлээн авчжагсаал цуглаан хийх зөвшөөрөл олгосон. Шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлсэн үү? Үгүй. Засаг дарга Х.Ержанат хурлын дарга М.Хуанышыг хамгаалж давж заалдсан. Дараа нь юу болсон бэ? 2015 оны 3-р сарын 15-нд ээлжит бус хуралдаан хийх тухай Бугат сумын ИТХ-ын тэргүүлэгчдэд бичиг өгсөн. Үүнийг ярилцлагын төгсгөлд хавсарсан болно. 2015 оны 3-р сарын 26-нд ИТХ-ын 13 төлөөлөгч хуралдаад квотоор сонгогдсон М.Хуанышыг төлөөлөгчөөс эгүүлэн татаж даргын үүрэгт ажлаас чөлөөлж шинэ хурлын даргад Х.Хавдалмуратыг томилсон. Энэ асуудлыг М.Хуанышд танилцуулсан боловч үүнийг дээд шатны байгууллагад танилцуулаарай, би хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Гэвч аймгийн ИТХ-ын хурал доод шатны шийдвэрт дээд шатны байгууллага хөндлөнгөөс оролцох эрхгүй. Бидэнд холбогдох хуулийн байгууллагад хандахыг зөвлөсөн. Хуулийн байгууллага нь Захиргааны Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 6-р зүйлийн 6.1-т зааснаар М.Хуаныш 30 хонгийн дотор захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэснээр бид нэг сар хүлээсэн. Тэгээд бид сарын дараа ажлаа хүлээлгэж өгөх тухай комисс гаргасан ч ажлаа хүлээлгэж өгөхгүй байсан. Мөн энэ оны 5-р сарын 5-нд ИТХ-ын тэргүүлэгчдээс тамга тэмдгийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Гэсэн ч тамга тэмдэг ажлаа хүлээлгэж өгсөнгүй. Тиймээс бид Цагдаагийн газар, Иргэний бүртгэлийн хэлтэст тамгын тухай асуудал тавихад хуучин тамгыг хураалгаж шинэ тамга гаргах зөвшөөрөл олгосон ба нэгэнт тэр хүн тамгаа өгөхгүй учир үүний дагуу бид хотод очиж бүх материалыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт хүлээлгэж өгсөн. Бид ийнхүү Улаанбаатар хотод очиж зохих ёсны байгууллагад нь хандаж шинэ тамга тэмдгийг авч ирсэн. Гэтэл хурлын даргаас огцорсон Хуаныш үүнийг хурамч хэмээсэн. Одоогийн байдлаар аймгийн цагдаагийн газар хоёр тамгыг хоёуланг нь хурааж авч шалгаж байгаа. Энэ олон удаагийн үйлдлээр Хуаныш албан тушаалаа чөлөөлж өгөхгүй байгаагийн цаад шалтгаан юу гэж та бүгд үзэж байна вэ? Үнэндээ энэ нь Орон нутгийн хөгжлийн сангаас ирсэн 1 тэрбум гаруй төгрөгний асуудлаас болсон юмаа. Төсвөөс их мөнгө хуваарилагдсан боловч сумын захиргаа, ард иргэдийн амьдралыг сайжруулах болон хотын хөгжилд хүртээмжтэй үр өгөөжтэй ажил хийсэнгүй. Үүнд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хяналт шалгалт хийх ёстой байтал хоёр жилийн хугацаанд хурлаас ямар ч арга хэмжээ аваагүй. М.Хуаныш нь МАН-аас гараад нэг жил болж байна. Хурлын төлөөлөгч болон даргаас чөлөөлөгдөөд 3 сар болсон ч одоо жирийн иргэн тамга тэмдэг, ажлаа хүлээлгэж өгөхгүй Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын хууль тогтоомжийг биелүүлэхгүй Бугат сумын хурлын байгууллагын үйл ажиллагааг уландаа гишгэж, гарсан шийдвэрийг үл хүндэтгэн биелүүлээгүй нь харамсалтай хэрэг юмаа. Шинээр сонгогдсон Х.Хавдалмуратад тамга тэмдэг ажлаа хүлээлгэж өгөхгүй өдий хүрч байна. Тэгээд үүнийг АН-ын ИТХ-ын хэдэн төлөөлөгчид хамгаалаад асуудлыг хүндрүүлээд өдий хүртэл сунжирч байгаа юм. Үүнээс болж хурлын ажил зогсонги байдалд орж ард иргэд бухимдаж байна. Тиймээс энэ хэргийг шударгаар шийдвэрлээсэй гэж хүсэж байна. |
-Бугат сумын ИТХ-ын даргыг сонгох сонгууль хэзээ болсон бэ? Маргаан хэзээнээс эхлэв? 2012 онд сонгууль болж 21 гишүүн намайг 100% дэмжсэнээр би Бугат сумын ИТХ-ын даргаар сонгогдсон.Тухайн үед засаг даргад Х.Хайв, Х.Ержанат 2 нэрээ дэвшүүлсэн юм. Хайв урьд 2 удаа гарсан ч аймгийн засаг дарга батлаагүй. Ержанат Бугат сумын засаг даргаар сонгогдсон юм. Ержанат засаг дарга болсноор Х.Хайв надад өш хонзон санаж танаас болж би даргын сандалд суугаагүй гээд квоттоор орсон намайг намаас хөөлгөж, ажлаас гаргахыг оролдсон.
Үүнээс хойш 6 удаагийн шүүх хурал болж эцсийн шийдвэр нь гарсаныг доор хавсаргав. 2013 оны 7-р сарын 2-нд 37-р шийдвэрээр БӨА-ийн захиргааны хэргийн анхны шүүх хурал болсон. 2013 оны 9-р сарын 18-нд давж заалдах шатны 288-р магадлал. 2013 оны 11-р сарын 18-нд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын танхимын 220-р тогтоолоор иргэдийн төлөөлөгчдийн хурлын олонхоор шийдвэрлэнэ гэсэн эцсийн шийдвэр гарсан. 2013 оны 12-р сарын 16-ны 6-р хуралдаанаар миний бие М.Хуанышыг төлөөлөгчөөс эргүүлэн татах болон ИТХ-ын хурлын даргаар хуулийн дагуу ажиллаж байгаа учраас огцруулах боломжгүй гэж төлөөлөгчийн олонхийн шийдвэр гарсан. Үүнийг Х.Хайв хүлээн зөвшөөрөөгүй “Хуралдаан буруу явагдсан миний бие М.Хуанышыг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж өөрөө тогтоол гаргаж тамга дарсан, миний бие хуралд оролцоогүй гэж Аймгийн Прокурор болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албад шалгуулсан болно. Аймгийн Прокурорын Газраас 2013 оны 12-р сарын 16-ны 6-р хуралдаан хууль ёсны явагдсаныг 2013 оны 3-р сарын 6-ны өдөр 5/84шийдвэр гарсан байна. Х.Хайв нь 2013 оны 5-р сарын 12-ны өдөр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албад 05-р тоотоор дахин хандсан. Аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанаас 2013 оны 5-р сарын 15-ны өдөр 32-р тогтоолоор Х.Хайв, М.Хуаныштай холбоотой хэрэг үүгээр хаагдсан тухай шийдвэр гарсан боловч Х.Хайв хүлээн зөвшөөрөхгүйгээр шүүхэд өөрийн нэрээр Шүүхэд хандах гэхээр авахгүй болохоор хөдөө тэтгэвэрт гарсан малчин даруу томоотой М.Сархат хэмээх хүний нэрийг ашиглаж дахиж шүүхэд хандсан байна. 2014 оны 7-р сарын 8-нд анхан шатны шүүх хурлын 25-р шийдвэр болсон. 2014 оны 9-р сарын 25-нд давж заалдах шатны 384-р магадлал. 2014 оны 12-р сарын 08-ны Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын танхимын 90-р тогтоол болох нийт шатны шүүхийн шийдвэр миний талд гарсан боловч Бугат сумын МАН-ын Хорооны дарга Х.Хайв, Х.Хавдалмурат нар хүлээн зөвшөөрөхгүйгээр Монгол Улсын Шүүхийн шийдвэрийг аливаа Монгол Улсын иргэн биелүүлэх ёстой гэсэн МУ-ын үндсэн хуулийг үл хүндэтгэн миний төрийн ажилд саад болж намайг дорд үзэж албан тушаалыг минь хардан сэрдсэн. ИТХ-ын тэргүүлэгчидийн 2015 оны 3-р сарын 20-ны өдрийн ээлжит бус чуулган хийх шаардлагагүй гэсэн шийдэрийг үл хүндэтгэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хуульд үл нийцэх ээлжит бус хуралдаан хийсэн болно. МУ-ын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулийн 23-р зүйлийн 23.3-т заасан төлөөлөгчдийн 2/3-оос доошгүй төлөөлөгч шаардсанаар эсхүл ИТХ-ийн тэргүүлэгчидийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно гэж заасан байдаг. Үүнээс харж үзэхэд Бугат Сумд 21 төлөөлөгч байдаг. 2\3 нь 14-өөс дээш гэсэн үг. Х.Хайв, Х.Хавдалмурат нар 11 төлөөлөгчөөр хуралдаан хийсэн. Энэ нь дээр дурьдсанчилан МУ-ын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулийн 23-р зүйлийн 23.3-т заалтыг зөрчиж байна. Х.Хайв гуай янз бүрийн аргаар Х.Хавдалмуратыг дагуулж одоо хүртэл намайг оролдож байгаа юм. Би урьд нь дарга хийж байгаагүй, хийх бодол ч алга. Намайг сонгосон хүмүүсийн итгэлийг хүлээж чадлын хэрээр хүндэлыж үүргээ биелүүлж яваа хүн. Х.Хайв, Х.Хавдалмурат нар 2015 оны 3 дугаар сар 26-ны өдрийн хууль бусаар явуулсан ээлжит бус хуралдааны материалдаа тамга дарахыг оролдож Бугат сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын өрөөний хаалгыг эвдэж орсон. Үүнийг цагдаагийн байгууллагаас цагдаа нар очиж зогсоож хаалганы цоожыг төлүүлж, захиргааны арга хэмжээ авсан болно. Үүний дараа хуурамч тамга ашиглан засгийн газрын хэрэг эрхлэх газарт өөрийгөө Бугат сумын ИТХ-ын дарга болгон албан тоот явуулж Бугат сумын ИТХ-ын гэрчилгээг хуурамчаар канондож хавсаргасан байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгоос тамга хийлгэх зөвшөөрөл авч хууль бус тамгатай болсон. Уг тамгыг салгаж хууль бус болсныг тогтоож цагдаагиЙН БАЙГУУЛлага хурааж авсан болно. Би 2013 оны 07-р сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн анхан шатны шүүх хуралдаанд орохын өмнө Хайваас уучлалт гуйж бид хоёр энэ маргаанаа эндээс зогсооё оо бидний ард ард түмэн байна. Та надад ямар шаардлага тавих уу, би шаардлагыг тань биелүүлье гэж гуйсан боловч Хайв шүүхийн шийдвэр яаж гарна түүгээр болно гэж надад уучлалт өгөөгүй юм. Тэрнээс хойш одоог хүртэл зургаан удаа шүүхийн шийдвэр зургуулаа миний талд гарч, прокурорын шийдвэр мөн миний талд гарсан байхад ч хуулийг үл хүндэтгэн одоог хүртэл энэ маргаанаа үргэлжлүүлсээр байгаад би гайхшаа барж байна. Хамгийн сүүлд надад Улсын иргэний бүртгэлийн ерөнхий газраас Засгийн газарт хандаж хуурамч тамга тэмдгийг хийлгэсэн. МАН-ийн дарга Х.Гайв хууль хуралдаанаар хийж худал шийдвэрийг М.Сархатыг хэмээх хүний нэрийг ашигласан 2014 оны 3-р сарын 6-нд Бугат сумын ИТХ-ийн 6-р хуралдаанаар миний нэрийг төлөөгчид дахин хурлын даргаар сонгож байсан. |
Сурвалжилсан: Т.Сайрагүл
Сэтгэгдэл үлдээх