Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга С.Онгар: Гурилын үнэ кг тутамдаа 150-200 төгрөгөөр нэмэгдсэн

2015-10-01 13:05:10 | 1647 | 0


 Энэ жил манай аймагт зуншлага ямар болсон бэ?

Зуншлага нэлээн оройтож гарсан ч ногоо сайн байлаа. Харин наадмын дараа бороо ороогүйгээс бага зэрэг гандсан асуудал байгаа. Хэдий өнгөрсөн оны зуншлагад энэ жилийнх хүрэхгүй ч ямар ч байсан энэ жил хоосонгүй гайгүй зуншлага болсон гэж үзэж байгаа.

Өвөлд хэр бэлдэж байна вэ? Хадлан тариагаа гүйцэд хурааж авч дууссан уу?

Өвлийн бэлтгэл хангах талаар засаг даргын захирамж зургадугаар сард гарсан. Манай аймгийн хэмжээнд одоогоор хадлан 84%-тай байна. Харин Ногооннуур сумын хадлан алаг цоог гарсан учраас аймагтаа одоогоор хадлан хураалт хамгийн муу үзүүлэлттэй явж байна.

Гурилын үнэ нэмэгдэж байна, цаашид ч нэмэгдэх байх гэж ард иргэд ярьцгааж байна. Энэ талаар албан ёсны тайлбар өгөөч?

Гурилын үнэ кг тутамдаа  150-200 төгрөгөөр нэмэгдсэн.

Яагаад?

Яагаад гэхээр гаднаас гурил оруулж ирэх зөвшөөрөл авсан манай аймгийн компаниуд зургадугаар сард багтаж оруулж ирэх ёстой гурилаа оруулж ирж амжаагүй байснаас болсон. Тэдний гурил оруулж ирэх эрх 06-р сараар дууссан учир одоо гурил оруулж ирэх боломжгүй байгаа. Тиймээс бид энэ асуудлыг яаманд тавьж одоо яам дээрх компаниудад гурил оруулж ирэх зөвшөөрөл олгохоор сонгон шалгаруулалтаа ойрын хугацаанд хийж дуусгахаар ажиллаж байна. Ийнхүү яамнаас дахин Орос улсаас аймагт гурил оруулж ирэх зөвшөөрлийг компаниудад олговол гурилын үнэ тогтворжино гэж хүлээж байна.

                                                     Б.Сайра

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна