Баян-Өлгий аймагт 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Намрын хөдөлмөрийн яармаг” хөгжмийн театрын урд боллоо. Өдөрлөгийн үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдаж, санхүүгийн дэмжлэг авч үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Хөдөлмөр эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүн, хатгамал цүнх, ширдэг, эсгийн аравч, модоор хийсэн тавилга, сийлж хийсэн модон эдлэлүүдийг үзэсгэлэнд гаргалаа. Өдөрлөгийн нээлтийг нээж үг хэлсэн Аймгийн ЗДТГ-ын дарга Т.Манкей, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галия нар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг амжилттай биелүүлж, "Ажилтай, орлоготой монгол хүн" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээрээ хувь нэмрээ оруулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх