Хүндийн өргөлтийн Залуучуудын УАШТ болно

2015-10-12 14:02:58 | 1790 | 0


Монгол Улсын спортын мастер, нэрт дасгалжуулагч, ахмад тамирчин Рияны Даривханы нэрэмжит хүндийн өргөлтийн Залуучуудын УАШТ Баян-Өлгий аймагт энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

18 наснаас доош тамирчдын дунд зохион байгуулж буй энэ тэмцээнд эмэгтэй 44, 48, 53, 58, 63, -69, +69кг гэсэн долоон жинд, харин эрэгтэй 48, 52, 56, 62, 69, 77, -85, +85кг гэсэн найман жинд өрсөлдөж ялагчдаа шалгаруулах юм байна.

Тус тэмцээнийг Монголын хүндийн өргөлтийн холбоо болон Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газраас хамтран зохион байгуулж байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна