Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгий аймагт өнөөдөр эхэллээ

2015-10-13 11:03:18 | 1870 | 0


Хүндийн өргөлтийн спортын мастер Рияны Даривханы нэрэмжит 2015 оны залуучуудын улсын аварга шалгаруулах хүндийн өргөлтийн нээлттэй тэмцээн Баян-Өлгий аймагт өнөөдөр эхэллээ.

Хүндийн өргөлтийн спортыг хөдөө орон нутагт сурталчлан таниулж энэхүү спортоор хичээллэх тамирчдын тоог ахиулах хүүхэд залуусыг бие бялдар болоод оюун санааны өв тэгш хүмүүжилтэй болгох зорилготойгоор зохион байгуулагддаг Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аврага шалгаруулах тэмцээн 30 жилийн дараа ийнхүү Баян-Өлгий аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд нийт 15 жингийн 70 тамирчин оролцож  эмэгтэй 7 жин, эрэгтэй 8 жинд 135 медалийн төлөө өрсөлдөж байна.

Тус тэмцэээнд Улаанбаатар хотоос Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Даваадорж, Эрүүл мэнд спортын яамны ахлах мэргэжилтэн Гэрэл тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж Монголын хүндийн өргөлтийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Ганболдоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчид ажиллаж байна. Мөн Казахстан улсаас Казахстан улсын гавьяат дасгалжуулагч  хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Т.Мендхан, хүндийн өргөлтийн спортын мастер Ниетхабал нар уригджээ.

Тэмцээнд Спортын мастер М.Талгат дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн баг тамирчид

Спортын мастер Чинбат дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн баг тамирчид

Олон улсын шүүгч Одгэрэл дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн баг тамирчид

Спортын мастер Сэлэнгэбаатар дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид

Олон улсын хэмжээний мастер Баттулга дасгалжуулагчтай “Хүч” спорт хорооны баг тамирчид

Олон улсын хэмжээний мастер Хосбаяр дасгалжуулагчтай Самбуу сан клуб, Багануур дүүрэг Есүүдийн багууд клуб, Монгол жонш ХХК-ны баг тамирчид тус тус оролцож байна.

Тэмцээн 2 өдөр үргэлжилж дүнгээ гаргана.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна