Мөнх цаст ууланд аврах ажиллагаа явуулах дадлага сургууль хийлээ

2015-11-10 04:37:46 | 1815 | 0


Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас аврагч нарт уулын аврах ажиллагаа явуулах мэдлэг, дадлага, ур чадвар олгох, уулын аврах бүлэг бэлтгэх зорилгоор дадлага сургуулийг Алтай Таван Богд хайрханд зохион байгууллаа.  

Уг дадлага сургуулийг  50 км замыг явган маршаар өдөр болон шөнийн нөхцөлд туулснаас 15 км-ийн зайг шөнийн хүндрүүлсэн нөхцөлд үйлдсэн. Аврагч нарт уулын багаж хэрэгсэл ашиглаж, мөнх цастай өндөр ууланд авиралт хийх дадлага олгох,   “Потанин”-ы мөсөн гол дээр 50 метрийн гүн ангалыг ашиглан явуулж, татан гаргах болон аврагч нар мөсөн ангал руу уулын аврах багаж хэрэгсэл ашиглан буух  болон мөсөн ангалаас гарах дадлагын хичээлийг явуулав.

 Мөн өндөр уулын бүсэд хээрийн нөхцөлд радио, холбоо, сансарын холбоо, суурин утас ашиглан холбоо тогтоох дадлага сургуулилт хийжээ. 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна