Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын энэ оны А/233 дугаар тушаалаар Палеонтологийн эрдэм шинжилгээний хайгуул, археологийн авран хамгаалах малтлага судалгааны ажлыг явуулж байгаа аж.
Хүннү ба эртний улсуудын соёлын өвийн судалгаа шинжилгээний ажил Багануур дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрөгч зургаадугаар сараас эхэлсэн бөгөөд Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Түүх археологийн хүрээлэнгийн доктор, дэд профессор, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Г.Эрэгзэнгээр ахлуулсан Монголын судалгаа шинжилгээний баг, БНСУ-ын Төвийн бүсийн соёлын өвийн хүрээлэн, Чүнбукийн Үндэсний их сургуулийн хамтарсан баг Хүрээт довын хамгийн том үндсэн их хотын суурийн малтлагын ажлыг хийж байна.
Уг ажил 3 жил үргэлжлэх бөгөөд цаашид дүүргийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудад эх түүхээ сурталчилахад чухал ажил болох аж. Уг ажлын явцтай МХЕГ, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Өргөө соёлын ордноос газар дээр нь очиж танилцан саналаа солилцлоо.
Сэтгэгдэл үлдээх