Итали улсад цогцос чандарладаг байгууллагууд ачааллаа дийлэхгүйд хүрчээ

2020-03-20 04:14:46 | 536 | 0


Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.20/ хийлээ. Манай улсад өнөөдрийн байдлаар 1804 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Япон-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 256, Сөүл-Улаанбаатарын нислэгээр 244, Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 231, Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 236 нийт 980 иргэн ирж тусгаарлагдсан гэнэ.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд таван оронд шинээр COVID-19 вирусийн шинэ тохиолдол бүртгэгдэж дэлхийн 173 орныг хамарчээ. Харин Итали улсад  нөхцөл байдал хүндэрч хоногийн хугацаанд 420 хүн нас барж цогцос чандарладаг байгууллагууд ачааллаа дийлэхгүйд хүрч бусад орноос тусламж хүсч эхэлсэн гэнэ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна