Мэндчилгээ
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрч буй 2014 он манай хамт олны хувьд амжилт бvтээлээр дvvрэн он жил байлаа. Өнөөдрийн энэ байгууллагын vйл ажиллагааны цар хvрээ, гаргасан амжилт бvтээл нь манай байгууллагын ажилтан албан хаагчдын нөр их хөдөлмөр, мөн үйлдвэр эрхлэгчид нэг бvрийн маань өргөжин дэвжих чин хүслийг дэмждэг төр захиргааны байгууллагын хамтын хvч хөдөлмөрөөр бий болсоныг цохон хэлэхэд таатай байна.
Ирэх жилд бид өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа, оноогоо цэгнэж илvv эрч хvчтэй ажиллах ёстой.
Ирж буй 2015 он бид бvхний хувьд үйлдвэр эрхлэгчдээ дэмжих зорилго, зорилтоо биелvvлсэн, амжилт бvтээлээ ахиулсан он жил байх болно гэдэгт миний бие та бvхний нэгэн адил итгэл төгс байна.
Халуун ам бvлээрээ шинэ оноо хамтдаа угтаж байгаа та бvхэндээ эрvvл энх байж, ажил vйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг ерөөж, шинэ оны чин сэтгэлийн халуун мэндийг дэвшvvлье.
Дүүргийн Засаг Даргын дэргэдэх Багануур дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь 2013 онд нийслэлийн 9-н дүүргээс Оны тэргүүний ЖДҮДТөвөөр шалгарч дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд мэдээлэл зөвлөгөө өгч, сургалтанд хамруулан чадавхижуулж, бүтээгдэхүүний борлуулалтын сувгийг нь нэмэгдүүлэн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, аж ахуй нэгжүүдтэй холбож өгөх зэргээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг цогц бодлогоор дэмжин ажиллаж буй дүүргийн шилдэг байгууллагуудын нэг билээ.
Жижиг дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, жижиг дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх замаар дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах эрхэм зорилготой.
Сургалт:
Үйлдвэр эрхлэгч иргэн, ААН-үүдэд бизнес санаагаа хөгжүүлж, төслөө хэрхэн боловсруулах чадвар эзэмшүүлж, онол практик хосолсон технологийн сургалтуудаараа үйлдвэр эрхлэгчдээ чадавхижуулж, Олон улсын жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулан ажиллаж байна.
![]() |
![]() |
![]() |
|||
2014 онд манай төв нь нийт 22 удаагийн сургалтаар 331 иргэн хамрагдсан. Үүнээс ОУХБ-ын Бизнесээ эхэл, хөгжүүл сургалтанд 136 иргэн, оёдол эсгүүрийн анхан дунд шатны технологи болон төмс хүнсний ногоо тариалан технологийн сургалтанд 58 иргэн, мэдлэг олгох сургалтанд 91 иргэн, олон улсын жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг BPN байгууллагатай хамтран бизнес эрхлэгчдэд мэргэжлийн чиг хандлага өгөх сургалтанд нийт 46 иргэн тус тус хамрагдлаа.
/сургалт/
Инкубаци үйлчилгээ:
Мөн ажлын байргүй, түрээсийн дарамтнаас болж үйлдвэрлэлээ явуулахад хүндрэлтэй байдаг үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй ажлын байраар ханган ажилладаг. 2014 онд манай төв нь 3 инкубатор төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулсан. Бизнес инкубатор төв-1 буюу төвийн байранд нийт 7 бойжигчийг хүлээн авч 27 ажилтанг ажлын байраар хангаж, бизнес инкбатор төв-2 буюу 4-р хорооны хуучин барилга- Өрхийн үйлдвэрлэлийн төвд 5 бойжигч 11 ажилтанг ажлын байраар ханган ажилласан ба 2-р хорооны хуучин байранд мөн 4 үйлдвэр эрхлэгчийг ажлын байраар хангаж, тэдэнд мэдээлэл сургалт явуулж, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх тал дээр дэмжин ажилласан.
Үзэсгэлэн худалдаа:
Манай төв нь зөвхөн бойжигчдийн борлуулалтын сувгийг анхаараад зогсохгүй дүүргийнхээ нийт иргэдийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх ажлыг онцгой анхаарч ажилладаг ба үүнд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах улсын болон олон улсын чанартай үзэсгэлэн худалдаануудад үйлдвэр эрхлэгчдийгээ хамруулах, бүтээгдэхүүнийг нь сурталчилах, аж ахуй нэгжүүдтэй холбож өгөх ажлуудыг өнгөрөгч онд амжилттай хийж гүйцэтгэлээ.
БНХАУ-н Эрээн хотод 2014 оны 08-р сарын 19-өөс 08-р сарын 22-ны хооронд болсон Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалтад Багануур дүүргийн ЖДҮДТөвийн захирал Ю.Бямбаа, Маркетингийн ажилтан П.Бүрэнчимэг мөн дүүргийн үйлдвэр эрхлэгч Д.Нарансаруулзаяа, Ж.Эрдэнэтогос, Нийслэл болон бусад дүүргүүдийн ЖДҮДТөвийн үйлдвэр эрхлэгчид амжилттай оролцоод ирсэн.
2014 онд бид нийт улсын чанартай 3, олон улсын 1 үзэсгэлэн худалдаанд үйлдвэр эрхлэгчдээ оролцуулж, дүүрэгтээ 5 үзэсгэлэн худалдаа зохион байгуулж нийт 9 үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо.2013 онд үзэсгэлэн худалдааны борлуулалт 18 сая төгрөг байсан бол 2014 онд нийт 25 сая төгрөг болж өссөн байна.
![]() |
![]() |
![]() |
|||
2014 оны 11-р сарын 21-23-ны өдрүүдэд “Мишээл экспо”-д зохион байгуулсан “Улаанбаатарт үйлдвэрлэв-2014” үзэсгэлэнгийн үеэр дүүргийн үйлдвэр эрхлэгчдийг сурталчилах зорилгоор “Багануурт үйлдвэрлэв-2014” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа.
/үзэсгэлэн худалдаа/
Бүтээгдэхүүний борлуулалтын гэрээ:
![]() |
![]() |
![]() |
|||
2014 онд дүүргийн томоохон ААН-үүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан үйлдвэр эрхлэгчдийнхээ борлуулалтын сувгийг нэмэгдүүлэн ажиллаж байна. 2014 онд бид Цахилгаан механикийн үйлдвэр, Дулааны станц, Бага-Гутай ХХК, Сайхан санаа ХХК болон “Багануур” ХК-ын ажилчдын хувцсыг амжилттай оёж нийлүүлсэн. Бүтээгдэхүүний борлуулалтын гэрээгээр нийт дүүргийн 10 томоохон байгууллагуудтай 150 сая төгрөгний бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийсэн. Өвөл зуны ажлын хувцас, сургуулийн сурагчдийн биеийн тамирын хослол, цэцэрлэгийн хүүхдүүдийн урлагийн хувцас зэргийг оёж нийлүүлээд байна.
/Бүтээгдэхүүний борлуулалтын гэрээ, Дүнжингарав/
Дүнжингарав олон улсын худалдааны төв борлуулалтын цэгтэй боллоо:
Дүүргийн үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж Улаанбаатарын зах зээлд таниулах, тэдний борлуулалтыг нэмэгдүүлж, зах зээлийг өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвд 6М2 хэмжээтэй нэг павилоны мэдээллийг дүүргийн ЗДТГ-ын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 3 сарын түрээсийн төлбөр / 1,050,000 төгрөг /-ийг Дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлүүлж, Дүнжингарав худалдааны төвтэй 3-н сарын түрээсийн гэрээ байгуулан тус павилонд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулж эхлээд байгаа зэргээр бүхий л талбарт үйлдвэр эрхлэгчдээ дэмжин ажиллалаа.
Зээлийн батлан даалтын сан, хэлэлцүүлэг:
Зээлийн барьцаа хөрөнгөгүй иргэдийг зээлийн батлан даалтын санд хамруулах ажлыг ЗБДСангийн төлөөлөгчөөр дамжуулан үйлдвэр эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна.ЖДҮДТөвийн захирал Ю.Бямбаа “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хууль, батлан даалтын үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд мэдлэг олгох сургалтанд хамрагдаж батламж, ЗБДСангийн төлөөлөгчийн тэмдэгийг гардан авч албан ёсоор дүүргийн төлөөлөгчөөр батлагдсан.
2014 оны 1р сарын 17ны өдөрнийслэлийн Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг, сангийн хэлтэсийн дарга Д.Батзогсох болон тус сангийн мэргэжилтнүүд ирж “ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ-ХЭТИЙН ТӨЛӨВ” уулзалт сургалтанд дүүргийн иргэд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчид мөн банк санхүүгийн мэргэжилтнүүд зэрэг нийт 96 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд тус хэлэлцүүлэг сургалтанд хамрагдлаа.Дүүрэгт зээлийн батлан даалтын сангийн төлөөлөгч ажилласнаас хойш 3 үйлдвэр эрхлэгчид 9 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлэнд 60%-н баатлан даалтыг гаргуулаад байна.
![]() |
![]() |
![]() |
![]() |
||||
Дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс дүүргийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдийн ажил амьдралд нөлөөлөхүйц шийдвэрт иргэдийн байр суурь, санал санаачлагыг тусгаж тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотойгоор нээлттэй хэлэлцэх зорилтын 2014 онд 2 удаа Дүүргийн ИХТанхимтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан. 3-р сарын 12нд “Шинэчилж шийдье” хэлэлцүүлэгт нийт 307 иргэн, 9-р сарын 30нд “Үйлдвэр эрхлэгчдийн зах зээлийн гүүр” сэдэвт хэлэлцүүлэгт нийт 48 иргэн тус тус оролцож санал бодлоо илэрхийллээ.
/Зээлийн батлан даалтын сан, Хэлэлцүүлэг/
Хамтын ажиллагаа:
2014 онд бид үйлдвэр эрхлэгчдээ олон талын дэмжлэг үзүүлэх үүднээс хамтын ажиллагааны хүрээнд 5н хороодын засаг дарга нар болон хэсгийн ахлагч нартай уулзалт зохион байгуулж, 5-р сарын 28нд МҮХАҮТ-тай хамтран ажиллах гэрээнд гэрээнд гарын үсэг зуралцаж, тариаланчдаа дэмжих бодлогоор дүүргийн 5 цэцэрлэгт төмс, хүнсний ногоог нийлүүлэхээр эрхлэгч нартай уулзалт зохион байгуулж гэрээ байгуулан одоогийн байдлаар 5 тариаланч нийт 22 сая төгрөгний хүнсний ногоог нийлүүлээд байна. Мөн нийслэлийн бусад дүүргүүдийн ЖДҮДТөвүүдтэй хамтран ажиллаж туршлага судлах зорилгоор дүүргийн 15 үйлдвэр эрхлэгч 6-р сарын 28нд танилцах аялал зохион байгуулсан бол 3-р сарын 28-наас олон улсын мэргэжлийн бизнес эрхлэгчдийг дэмжих BPN байгууллагатай хамтран ажиллаж эхлээд үйлдвэр эрхлэгдэд мэргэжлийн чиг баримжаа өгөхөд хамтран ажиллаж нийт 46 иргэнд сургалт явуулсан.
Ингээд өнгөрөгч 2014 онд манай төв нийт 16 бойжигч, 36 ажилтанг ажлын байраар ханган 986 иргэнийг зөвлөгөө мэдээллээр хангаж, 331 иргэнийг сургалтанд хамруулж, 9 үзэсгэлэн худалдаанаас нийт 25 сая төгрөгний бүтээгдэхүүн борлуулж, 22 сая төгрөгний төмс хүнсний ногоог 5 цэцэрлэгт гэрээгээр нийлүүлж, 3 иргэнийг зээлийн батлан даалтын санд хамруулж, 150 сая төгрөгний бүтээгдэхүүнийг дүүргийн томоохон аж ахуй нэгжид нийлүүлэн ажиллалаа.
Ингээд дүүргийнхээ нийт иргэд болон үйлдвэр эрхлэгчиддээ ирж буй 2015 нд эрүүл энх байж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөж байна.
Сэтгэгдэл үлдээх