Бэлгийн замаар дамжих халдварын талаарх 8 баримт
v Бэлгийн замаар дамжих халдварууд нь өвчтэй хүнээс эрүүл хүнд ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварлана. Зарим БЗДХ нь өвчтэй эхээс хүүхдэд жирэмсэн байх үед болон төрөх үед дамжин халдварлах эрсдэлтэй байдаг бол зарим нь цус цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн шилжүүлэн суулгах үед халдварлах магадлалтай.
v БЗДХ нь ялангуяа эмэгтэйчүүдэд ямар нэгэн шинж тэмдэггүй явагдах нь түгээмэл байдаг. Иймээс хэрэв бэлгийн хамтрагч, хосод нь БЗДХ авсан байж болох ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол өөрт шинж тэмдэг илрээгүй байсан ч эмчид хандаж шинжилгээ өгөх шаардлагатай.
v БЗДХ-т нас, хүйс хамааралгүй өртдөг. Жил бүр дэлхий дээр өсвөр насны 20 охидын 1 нь нянгийн гаралтай халдварыг бэлгийн замаар авдаг бөгөөд насны хувьд улам залуужсаар байгаа юм.
v Эмэгтэйчүүдийн үргүйдлийн 30-40 хувь нь умайн гуурсан хоолойн үрэвслийн шалтгаантай байдаг бөгөөд БЗДХ нь эмэгтэйчүүдийн гуурсан хоолойн битүүрлийн гол шалтгаан болдог. Эмэгтэйчүүдийн аарцгийн хөндийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчний шалтгааны 10-40 хувь нь эмчлэгдээгүй хламидийн халдвар байдаг.
v Эмчлэгдээгүй эрт үеийн тэмбүү нь амьгүй төрөлтийн 25 хувь, нярайн нас баралтын шалтгааны 14 хувийг эзэлдэг байна.
v Хүний папиллома вирусын халдвар нь умайн хүзүүний хорт хавдрын шалтгаантай байнга холбоотой явдаг. Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн хорт хавдарын дотор тохиолдлоороо 2-т ордог бөгөөд жил бүр дэлхий дээр 500000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж энэхүү аюулт өвчний улмаас 250000 эмэгтэй нас бардаг байна.
v Бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэсэн тохиолдолд БЗДХ-аас сэргийлэх хамгийн найдвартай арга болдог.
v БЗДХ-ын үйлчилгээ тусламжийн салшгүй нэг хэсэг болох хавьтлын мэдээлэл үзлэг шинжилгээ эмчилгээ нь өвчин цааш тарах, өвчтөн дахин халдвар авхаас сэргийлнэ.
Сэтгэгдэл үлдээх