Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Багануур дүүрэгт хот байгуулахаар иргэдийн санал асуулга 2015 оны 1-р сарын 21,22-ны өдрүүдэд явагдсан. Санал өгөх нэрсийн жагсаалтад 16260 иргэн бичигдсэнээс санал асуулгад 77,85 хувь буюу 12659 иргэн санал өгч
Үүнээс 95,76 хувь нь буюу 12094 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжсэн юм. Тэгвэл санал асуулгын дүнг дүүргийн иргэдийн төлөөлөгчийн ээлжит 12-р хуралдаанаар хэлэлцэн баталж Нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо. Багануур дүүрэг хот болсноор нүүрсний уурхай, эрчим хүч, нүүрс боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60000 орчим хүн амтай хот болон хөгжинө.
Сэтгэгдэл үлдээх